Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байсан.

Өнөөдөр: Нутгийн хойд хэсгээр үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр 20-25 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Эг-Үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 12-17 градус,  Эхийн голын Баянбүрд орчим, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон Хангайн нурууны өвөр бэлээр 1-6 градус, бусад нутгаар 8-13 градус хүйтэн байна.

Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. 10-12 градус хүйтэн байна.

Төлөв байдал: Ихэнх хугацаанд цас орохгүй. Салхи секундэд 5-10 метр. Хүйтний эрч суларч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндий, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө 30-35 градус, өдөртөө 19-24 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Их нууруудын хотгор, Эг-Үүр, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 24-29 градус, өдөртөө 12-17 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай энгэр ээвэр газраар шөнөдөө 9-14 градус хүйтэн, өдөртөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 5-10 градус хүйтэн байна.

2.Гал түймэр:

 Төрийн өмчид гарсан:Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хороо Олон улсын хүүхдийн Найрамдал цогцолборын 536 м2 дулааны цехийн өргөтгөлийн баруун талын хана шатаж байна гэсэн дуудлагыг 01.23-ны өдрийн 18:21 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 11 дүгээр ангийн 6 алба хаагч, 2 автомашинтай 0.5 км замыг туулан 18:25 цагт очиж 30 минут ажиллаж унтраасан.

Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо иргэн Б-ын 9х12 метрийн хэмжээтэй байшин шатаж байна гэсэн дуудлагыг 01.23-ны өдрийн 09:38 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 9 км замыг туулан 09:56 цагт очиж 25 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, Улиастайн 3А хэсэгт иргэн Ж-ийн 7х8 метрийн хэмжээтэй байшингийн 3х6 метрийн хэмжээтэй үүдний амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 01.23-ны өдрийн 23:29 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 35 дугаар ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 6 км замыг туулан 23:42 цагт очиж 23 минут ажиллаж унтраасан.

Төв аймгийн Сэргэлэн сумын 1 дүгээр баг Хоолтын давааны энгэрт иргэн Б-ын “Норд Бенз” загварын ачааны автомашины бүхээг шатаж байна гэсэн дуудлагыг 01.24-ний шөнийн 02:22 цагт хүлээн авсан Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 35 км замыг туулан 02:57 цагт очиж 10 минут ажиллаж унтраасан.

3.Мэдээлэл:

Гамшиг, аюулт үзэгдэл, ослын талаар: Төв аймгийн Эрдэнэ сумын Тамган багийн Өвөрхуурайт 6 дугаар гудамжинд иргэн А-ын 4 ханатай гэр шатаж байна гэсэн дуудлагыг 01.23-ны өдрийн 11:23 цагт хүлээн авсан. Тус сумын Засаг даргын тамгын газрын 16 ажилтан, 4 автомашинтай 27 минут ажиллаж унтраасан.

Ховд аймгийн Дуут сумын Босго багийн 1 дүгээр гудамжинд иргэн Т /66 настай, эрэгтэй/, 5 ханатай гэрийн хамт шатсан тухай мэдээллийг 01.23-ны өдрийн 14:20 цагт хүлээн авсан. Тус сумын ЗДТГ-ын 10 ажилтан, 2 автомашинтай, Эрүүл мэндийн төвөөс 6 ажилтан, 1 автомашинтай, нийт 16 хүн, 3 автомашинтайгаар 14:28 цагт очиход иргэн Т 5 ханатай гэрийн хамт шатаж нас барсан байдалтай байсныг сумын хэсгийн цагдаад хүлээлгэн өгсөн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top