“Иргэн төвтэй гамшгаас урьдчилан сэргийлэх ажиллагаа” сэдэвт хэлэлцүүлэг болно

heleltsuuleg-.jpg

  ОБЕГ-ын дэргэдэх Гамшиг судлалын хүрээлэнгээс МУИС, Нагоя их сургуулийн “Резилиенс” хамтарсан судалгааны төв, Японы Хоосоо их сургуультай хамтран “Иргэн төвтэй гамшгаас урьдчилан сэргийлэх ажиллагаа” сэдэвт хэлэлцүүлгийг 2020 оны 01 дүгээр сарын 27-нд зохион байгуулах гэж байна.

  Жайка олон улсын байгууллагын “Өвсний үндэс хөтөлбөр”-ийн хүрээнд Ховд аймагт “дэлхийн цаг уурын өөрчлөлтөөс үүдэлтэй томоохон хэмжээний байгалийн гаралтай гамшгийн талаар мэдлэг, ойлголтыг сайжруулах” төслийг Японы Нагоя их сургууль санаачлан МУИС, ОБЕГ-тай хамтран хэрэгжүүлж байгаа юм.

 Хурлаар төслийн 2017-2019 оны үйл ажиллагааны явцын тайлан болон Гамшгийн эрсдэлийг бууруулахад иргэдийг төрөөс оролцуулах талаар баримтлах бодлого, стратеги, иргэн төвтэй гамшгаас урьдчилан сэргийлэх аргуудын талаар илтгэл танилцуулагдана.

 Мөн төслийн 2020-2022 онд хэрэгжүүлэх үйл ажиллагаа болон үндэсний хэмжээнд иргэн төвтэй гамшгаас урьдчилан сэргийлэх ажиллагааг хэрхэн сурталчлах талаар хэлэлцүүлэг өрнүүлэх юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

scroll to top