Хамтын ажиллагааны санамж бичиг байгуулав

IMG_8692.jpg

ОБЕГ-ын дэргэдэх Гамшиг судлалын хүрээлэн, “Тэнүүн Сэтгэмж” ХХК-тай  олон улсын ISO 22315:2018 “Олон нийтийн аюулгүй байдал, хамгаалалт-олон нийтийг нүүлгэн шилжүүлэх төлөвлөлт хийх удирдамж стандарт”-ыг Монгол Улсын үндэсний MNS стандарт болгох, гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд нэвтрүүлэх зорилгоор хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа.

Санамж бичигт Гамшиг судлалын хүрээлэнгийн захирал, хурандаа Д.Алтангэрэл, “Тэнүүн Сэтгэмж” ХХК-ийн захирал Б.Хангай нар гарын үсэг зурсан юм.

Мөн гадаад, дотоодын томоохон аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагаатай танилцан туршлага солилцох сургалт зохион байгуулах, зөвлөх, баталгаажуулалтын чиглэлээр хамтран ажиллана гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

scroll to top