Онцгой байдлын ерөнхий газраас дараах ажлын байрны сонгон шалгаруулалтад урьж байна.
Үүнд:
- Нисдэг тэрэгний нисгэгч
- Агаарын хөлгийн инженер, техникийн ажилтан
Сонгон шалгаруулалтад орохыг хүссэн иргэдийн материалыг 2020 оны 01 дүгээр сарын 27-ний өдрөөс 02 дугаар сарын 03-ны өдрийг дуустал Онцгой байдлын ерөнхий газрын Захиргаа, хүний нөөцийн хэлтэст хүлээн авна.
Бүрдүүлэх материал:
- Өргөдөл
- Төрийн албан хаагчийн анкет /А хэсэг/
- Боловсролын түвшин, мэргэжлийн зэргийг тодорхойлсон бичиг баримт /гэрчилгээ, диплом, үнэмлэх/-ыг нотариатаар баталгаажуулсан хуулбар, эх хувийн хамт, төгссөн сургуулийн тодорхойлолт
- Иргэний үнэмлэх /нотариатаар баталгаажуулсан хуулбар/
- 4х6 хэмжээний 4 хувь цээж зураг
- Гэмт хэрэг үйлдэж, ял шийтгүүлж байгаагүй лавлагаа
- Өөрийн товч танилцуулга
Холбогдох мэдээллийг Онцгой байдлын ерөнхий газрын Захиргааны удирдлагын газрын 263561 утсаар холбогдож лавлана уу.
ЗАХИРГААНЫ УДИРДЛАГЫН ГАЗАР