“Иргэн төвтэй гамшгаас урьдчилан сэргийлэх ажиллагаа”сэдэвт хэлэлцүүлэг боллоо

GJ1A5698.jpg

  ОБЕГ-ын дэргэдэх Гамшиг судлалын хүрээлэнгээс МУИС, Нагоя их сургуулийн “Резилиенс” хамтарсан судалгааны төв, Японы Хоосоо их сургуультай хамтран “Иргэн төвтэй гамшгаас урьдчилан сэргийлэх ажиллагаа” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

  Жайка олон улсын байгууллагын “Өвсний үндэс хөтөлбөр”-ийн хүрээнд Ховд аймагт “дэлхийн цаг уурын өөрчлөлтөөс үүдэлтэй томоохон хэмжээний байгалийн гаралтай гамшгийн талаар мэдлэг, ойлголтыг сайжруулах” төслийг Японы Нагоя их сургууль санаачлан МУИС, ОБЕГ-тай хамтран хэрэгжүүлж байгаа юм.

 Хурлаар төслийн 2017-2019 оны үйл ажиллагааны явцын тайлан болон Гамшгийн эрсдэлийг бууруулахад иргэдийг төрөөс оролцуулах талаар баримтлах бодлого, стратеги, иргэн төвтэй гамшгаас урьдчилан сэргийлэх аргуудын талаар илтгэл танилцууллаа.

Төслийн хүрээнд  орон нутгийн ард, иргэдийн амь нас, эд хөрөнгийг гамшгаас хамгаалах, урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэхэд зориулж нисгэгчгүй нисэх төхөөрөмж болон бусад техникийг хүлээлгэн өгсөн байна.

Мөн Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын Тамгын газар, багийн Засаг дарга, нийгмийн ажилтнуудтай хамтран 12 багийн 1000 гаруй иргэнээс гамшгийн асуумж, судалгааг авч нэгтгэн, үр дүнгийн хэлэлцүүлгийг зохион байгуулжээ.

 Хурлаар цаашид төслийн хүрээнл хийж, хэрэгжүүлэх үйл ажиллагаа болон үндэсний хэмжээнд иргэн төвтэй гамшгаас урьдчилан сэргийлэх ажиллагааг хэрхэн сурталчлах талаар хэлэлцүүлэг өрнүүлж, санал, зөвлөмж гаргалаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

scroll to top