ОХУ-ын Красноярскт Чөлөөт бөхийн бага дэлхийн аварга гэгддэг И.Ярыгин агсны нэрэмжит 31 дэх удаагийн “Алтан гранпри тэмцээн”-ээс ОБЕГ-ын харьяа “Аврагч” биеийн тамир техник-спорт хорооны тамирчид хос алтан медаль хүртлээ.
Тодруулбал, эмэгтэйчүүдийн 62 кг-ийн жинд ОУХМ Х.Болортуяа, 59 кг-ийн жинд ОУХМ Б. Шоовдор нар алтан медалийн эзэн болоод байна.
ОУХМ Б.Шоовдор нь 2015 онд тус тэмцээнээс алтан медаль хүртсэн бөгөөд ийнхүү хошой медальтан боллоо гэж ОБЕГ-ын харьяа “Аврагч” биеийн тамир техник-спорт хорооноос мэдээллээ.