“Бамбуулай Бөмбүүлэй хоёртой нөхөрлөсөн түүх” үлгэр шилдгээр шалгарлаа

84199400_1282709965253718_1772831361552351232_o.jpg

Дундговь аймгийн Онцгой байдлын газраас  алба хаагчдын гэр бүлд эерэг уур амьсгалыг бүрдүүлэх, эцэг, эх, хүүхдийн хамтын оролцоог хөгжүүлэх зорилгоор “Үлгэрээ өвлүүлье гэр бүлийн уралдаан”-ыг зохион байгуулж, “Шилдэг оролцогч гэр бүл”-ийг шалгарууллаа.

“Шилдэг оролцогч гэр бүл”-ээр Төлөвлөлт бэлэн байдал хариуцсан ахлах мэргэжилтэн, хошууч Л.Дорждэрэмийн гэр бүлийн “Бамбуулай Бөмбүүлэй хоёртой нөхөрлөсөн түүх” үлгэр шалгарсан байна.

Уралдаанд оролцсон шилдэг бүтээлүүдээр үзэсгэлэн гарган алба хаагчдад танилцуулахаас гадна шилдэг бүтээлүүдийг  Онцгой байдлын газрын “Мазаалай” ширээний театрт амилуулан олон нийтэд хүргэнэ гэж Дундговь аймгийн Онцгой байдлын газраас  мэдээллээ.

scroll to top