1. Эрэн хайх, аврах ажиллагаа:
Ус, цас, шаварт саатсан: Өвөрхангай аймгийн Хархорин сумын Нарийнхүр багийн “Хүрэн тохой” гэдэг газар 95-58 УБК улсын дугаартай ачааны автомашин шаварт суусан байна гэсэн дуудлагыг 2015.10.29-ний өдрийн 21:45 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 3, албан хаагч 1 автомашинтай ажиллаж автомашиныг шавраас татаж гаргаж чадаагүй тул уг автомашинд зорчиж явсан иргэн Д /36 настай, эрэгтэй/, Б /35 настай, эмэгтэй/, М /27 настай, эрэгтэй/, Б /10 сартай, эмэгтэй/ нарыг Хархорин сумын төвийн гэрт нь хүргэж өгсөн.
2. Аюулт үзэгдлийн талаар:
Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчний тухайд: 2 аймгийн 4 сумын нутагт “Хонины цэцэг” өвчний 4, 2 аймгийн 2 сумын нутагт “Галзуу” өвчний 2, нийт 4 аймгийн 6 сумын нутагт 6 тохиолдлын голомтод тогтоосон хорио цээрийн дэглэм үргэлжилж байна.
Дорноговь аймгийн Сайхандулаан сумын Цохио багийн “Хүрэн хошуу” гэдэг газар малчин М-ийн 1 хонь 2015.09.28-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг тусгаарлаж, дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2015.09.30-ны өдрийн 1005 дугаар хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;
Дорноговь аймгийн Айраг сумын Сайн-Ус багийн “Авдрантын цагаан хад” гэдэг газар малчин Г-ийн 13 хонь, мөн сумын Нүдэн багийн “Дэлийн булаг” гэдэг газар малчин Л-ийн 23 хонь, нийт 36 хонь 2015.10.03-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилснийг тусгаарлаж, клиник шинж тэмдгийг үндэслэн “Хонины цэцэг” өвчнөөр өвчилсөн болох нь;
Сүхбаатар аймгийн Халзан сумын Сайншанд багийн “Гурван толгой” гэдэг газар малчин Г-ийн 98 хонь 2015.10.10-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилснийг тусгаарлан дээж авч УМЭАЦЛ-д шинжлэхэд 2015.10.16-ны өдрийн хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;
Дорноговь аймгийн Сайншанд сумын 3 дугаар багийн “Говийн зах” гэдэг газар малчин Б-ийн 2 хонь 2015.10.20-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилснийг тусгаарлан дээж авч УМЭАЦТЛ-д хүргүүлсэн. 2015.10.21-ний өдрийн 1105 дугаар шинжилгээний хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;
Хэнтий аймгийн Мөрөн сумын Өлзийт багийн “Дойдын-Энгэр” гэдэг газар малчин Т-ийн 1 үхэр 2015.10.17-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилсөн тул булж устган, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлэхэд 2015.10.19-ний өдрийн хариугаар “Галзуу” өвчин болон нь;
Говь-Алтай аймгийн Халиун сумын Олонбулга багийн “Хөх хошуу” гэдэг газар /эзэн тодорхойгүй/ 1 тэмээ 2015.10.10-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг булж устган, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлэхэд 2015.10.16-ны өдрийн 264 дүгээр шинжилгээний хариугаар “Галзуу” өвчин болох нь тус тус тогтоогдсон.
3. Объектын гал түймэр:
Нийслэлд гал түймрийн 4, орон нутагт гал түймрийн 2 дуудлагатай байлаа.
Сүхбаатар дүүргийн 16 дугаар хорооны “Бэлх”-ийн 23 дугаар гудамжны 529 тоотод иргэн П-ийн гэр шатаж байна гэсэн дуудлагыг 2015.10.29-ний өдрийн 15:15 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 34 дүгээр ангийн 7 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр;
Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны “Жанжин”-ий 1 дүгээр гудамжны 13 тоотод иргэн Г-ийн байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2015.10.29-ний өдрийн 15:37 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 63 ддугаар ангийн 7 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр;
Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны “Булаг”-ийн 20 дугаар гудамжны 1119/а тоотод иргэн Н-ийн байшин, гэр шатаж байна гэсэн дуудлагыг 2015.10.29-ний өдрийн 20:50 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 10 дугаар ангийн 7 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр;
Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хорооны “Одонт”-ын 22 дугаар гудамжны 136 тоотод иргэн Л-ийн 5 ханатай гэр шатаж байна гэсэн дуудлагыг 2015.10.30-ны өдрийн 05:50 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 29 дүгээр ангийн 7 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр;
Дархан-Уул аймгийн Орхон сумын Энхтал багийн “Бүрэнтолгой” 6 дугаар гудамжны 5 тоотод иргэн Ж-ийн байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2015.10.29-ний өдрийн 18:50 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал унтраах, аврах 22 дугаар ангийн 9 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр;
Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн Засаг даргын албаны байр шатаж байна гэсэн дуудлагыг 2015.10.30-ны өдрийн 04:40 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал унтраах, аврах 56 дугаар ангийн 6 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр тус тус ажиллаж унтраасан.
4. Техникийн холбогдолтой ослын талаар:
Тээврийн хэрэгслийн осол: Дорноговь аймгийн Сайншанд сумын 3 дугаар багийн “Алагийн гүүр” гэдэг газар автозамын зорчих хэсэгт 34-41 УНБ улсын дугаартай суудлын автомашин, улсын дугааргүй “Приус-20” загварын суудлын автомашинтай мөргөлдөж автомашины эд ангид хүн хавчуулагдсан байна гэсэн дуудлагыг 2015.10.29-ний өдрийн 17:40 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 6 албан хаагч, 1 автомашинтай ажиллаж иргэн Ш /48 настай, эмэгтэй/, С /47 настай, эмэгтэй/ нар автомашины эд ангид хавчуулагдсан байсныг гаргаж аймгийн Нэгдсэн эмнэлэгт хүлээлгэн өгсөн. Дээрх иргэдийг нисдэг тэргээр Улаанбаатар хотод авч ирэх хүсэлтийг ар гэрийнхэн нь гаргасан тул “А-Жет-Авиэйшн” ХХК, “Томас-Эйр” ХХК, “МАК” ХХК, “Блю Скай-Авиэйшн” ХХК, “Геосан” ХХК, Зэвсэгт хүчний 303 дугаар анги, 337 дугаар анги зэрэг байгууллагуудад хандсанаас Зэвсэгт хүчний 337 дугаар ангийн Ми-8 нисдэг тэрэг Улаанбаатар-Дорноговь аймаг-Улаанбаатарын чиглэлд 2015.10.30-ны өдрийн 06:45 цагт Улаанбаатар хотоос хөөрч Дорноговь аймгийн Сайншанд суманд 2015.10.30-ны өдрийн 08:20 цагт газардсан.
ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР