Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр ялимгүй цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи баруун хойноос  7-12 м/с. Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр 27-32 градус, Увс нуур болон Их нууруудын хотгор, Хүрэнбэлчир орчим, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Эг-Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 18-23 градус, Эхийн голын Баянбүрд орчим болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 4-9  градус, бусад нутгаар 12-17 градус хүйтэн байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос 5-10 м/с, 15-17 градус хүйтэн байна.

Төлөв байдал:  3, 6-нд Хэнтэйн уулархаг нутаг, Дорнод Дарьгангын тал нутгаар, 5-нд Алтай, Хангай, Хөвсгөлийн уулсаар, Орхон-Сэлэнгийн бэлчирээр ялимгүй цас орж, явган шуурга шуурна. Салхи 3, 5, 6-нд говь, талын нутгаар 12-14 м/с хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 41-46 градус, өдөртөө 25-30 градус, Увс нуурын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг-Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 32-37 градус, өдөртөө 17-22 градус, говийн бүс нутгийн баруун хэсгээр шөнөдөө 17-22 градус, өдөртөө 4-9 градус, бусад нутгаар шөнөдөө 23-28 градус, өдөртөө 12-17 градус хүйтэн байна. 4, 6-нд нутгийн баруун хэсгээр, 5-нд ихэнх нутгаар хүйтний эрч суларна.

2.Гал түймэр:

Хувийн өмчид гарсан: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 10 дугаар багийн иргэн М-ын “Айтжамал” хувийн цэцэрлэгийн байр шатаж байна гэсэн дуудлагыг 02.01-ний өдрийн 17:57 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 31 дүгээр ангийн 7 алба хаагч, 1 автомашинтай 5 км замыг туулан 18:05 цагт очиж, 9х10 метрийн хэмжээтэй байшингийн гадна талын хананы хэсэг шатаж байсныг 45 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Дунд Дарь-Эхийн 1 дүгээр гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 02.02-ны өдрийн 00:44 цагт хүлээн авсан. Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 7 км замыг туулан 00:52 цагт очиж, иргэн О-ийн 5 ханатай гэр, эд хогшил, 2х2 метрийн хэмжээтэй амбаарын гадна талын хананы хэсэг шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.     

  Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар багийн Мангиртын 10 дугаар хэсгийн 1 дүгээр гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 02.02-ны өдрийн 02:48 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн 9 алба хаагч, 2 автомашинтай 2 км замыг туулан 02:52 цагт очиж, иргэн Б-ийн 10х6 метрийн хэмжээтэй байшингийн таазны хэсэг шатаж байсныг 38 минут ажиллаж унтраасан.

3.Мэдээлэл:

Обьетын гал түймрийн мэдээлэл: Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 5 дугаар багийн “Дэнж” хорооллын 8 дугаар гудамжинд иргэн Э-ийн нам даралтын хийн зуух дэлбэрч гал гарсан тухай дуудлагыг 02.02-ны өдрийн 00:34 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 15 дугаар ангийн 6 алба хаагч, 2 автомашинтай 1.2 км замыг туулан 00:37 цагт очиход БНХАУ-д үйлдвэрлэгдсэн “JV-161542005” загварын нам даралтын зуух дэлбэрч гал түймэр гараагүй байсан бөгөөд тус сумын 4 дүгээр багийн харьяат Б/27 настай, эрэгтэй/ толгой хэсгээрээ түлэгдэж гэмтсэнийг ар гэрийнхэн нь эмнэлгийн байгууллагад хүргэсэн байсан.

4.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Эрэн хайх ажиллагаа /сураггүй болсон/: Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Хондот багийн “Зээг” гэдэг газар /сумын төвөөс урд зүгт 60 км/ тус сумын харьяат малчин А /37 настай, эмэгтэй/ 01.31-ний өдрийн 17:00 цагийн орчим “Тоёота Пробокс” загварын суудлын автомашинтай малдаа яваад сураггүй болсон тухай дуудлагыг 01.31-ний өдрийн 23:46 цагт хүлээн авсан. Тус сумын Засаг даргын Тамгын газрын 5 ажилтан, 1 автомашин, ар гэрийн 22 хүн, 7 автомашин, 2 мотоцикл, нийт 27 хүн, 7 автомашин, 2 мотоциклтой 02.01-ний өдрийн 00:58 цагаас эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, мөн өдрийн 09:30 цагт гэрээс нь баруун урд зүгт 40 км-т “Балгасны гол” гэдэг газраас төөрсөн байхад нь эсэн мэнд олж, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн.

        ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР                                                                                                                                                                  

scroll to top