Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Сүхбаатар аймагт бага зэргийн цас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байсан.

Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр 27-32 градус, Увс нуур болон Их нууруудын хотгор, Хүрэнбэлчир орчим, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Эг-Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 19-24  градус, Эхийн голын Баянбүрд болон говийн нутгийн өмнөд хэсгээр 4-9  градус, бусад нутгаар 12-17 градус хүйтэн байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 15-17 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 2-нд баруун аймгуудын нутгийн зүүн хойд хэсэг болон төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 3-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 5-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр  цас орж, явган шуурга шуурна. Салхи 2-4-нд говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндий, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө 42-47 градус, өдөртөө 29-34 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Эг-Үүр, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 32-37 градус, өдөртөө 20-25 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 15-20 градус, өдөртөө 4-9 градус, бусад нутгаар шөнөдөө 23-28 градус, өдөртөө 12-17 градус хүйтэн байна. 4-нд нутгийн баруун хэсгээр, 5-нд ихэнх нутгаар хүйтний эрч суларна.

2.Гал түймэр:

Хувийн өмчид гарсанХовд аймгийн Булган сумын Бүрэн хайрхан багийн төвд иргэн Х-гийн 5х8 метрийн хэмжээтэй “Амина” хүнсний дэлгүүрийн дээвэр шатаж байна гэсэн дуудлагыг 01.31-ний өдрийн 12:15 цагт хүлээн авч Булган сумын Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 38 дугаар ангийн 5 алба хаагч, 1 автомашинтай 1 км замыг туулан 12:17 цагт очиж 5 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 6 дугаар хороо, Яармагийн хуучин эцэст Нүхтийн 27 дугаар гудамжны ТТБТ-ийн байрны гадна иргэн А-гийн “Хьюндай Микро” автобус шатаж байна гэсэн дуудлагыг 01.31-ний өдрийн 13:13 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 11 км замыг туулан 13:29 цагт очиж 25 минут ажиллаж унтраасан.

Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Цагаан булаг багт иргэн Ц-гийн 5 ханатай гэр шатаж байна гэсэн дуудлагыг 01.31-ний өдрийн 18:24 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 21 дүгээр ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 3 км замыг туулан 18:28 цагт очиж 29 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Шадивлан зусланд иргэн М-ийн 5×8 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байна гэсэн дуудлагыг 01.31-ний өдрийн 22:14 цагт хүлээн авч Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 74 дүгээр ангийн 5 алба хаагч, 1 автомашинтай 7 км замыг туулан 22:24 цагт очиж 50 минут ажиллаж унтраасан.

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Элст 7-р багт иргэн Л-ийн 14х7 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байна гэсэн дуудлагыг 01.31-ний өдрийн 22:38 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын  Гал түймэр унтраах, аврах 27 дугаар ангийн 6 алба хаагч, 2 автомашинтай 1.1 км замыг туулан 22:41 цагт очиж 34 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Багануур дүүргийн 5 дугаар хороонд иргэн А-гийн “Ти А Спортиж” загварын автомашин, гарааш, амбаар, хашаа шатаж байна гэсэн дуудлагыг иргэн 01.31-ний өдрийн 04:40 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 64 дүгээр ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 5.5 км замыг туулан 04:43 цагт очиж 30 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороонд иргэн Г-гийн 10×12 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байна гэсэн дуудлагыг 01.31-ний өдрийн 06:24 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 6 км замыг туулан 06:34 цагт очиж 35 минут ажиллаж унтраасан.

3.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Эрэн хайх ажиллагаа /сураггүй болсон/: Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Хондот багийн “Зээг” гэдэг газар /сумын төвөөс урд зүгт 60 км/ малчин А /37 настай, эмэгтэй/ 01.31-ний өдрийн 17:00 цагийн орчим “Тоёота Пробокс” автомашинтай малдаа яваад сураггүй болсон тухай дуудлагыг 01.31-ний өдрийн 23:46 цагт хүлээн авч тус сумын ЗДТГ-ын 5 ажилтан, ар гэрээс нь 15 хүн, нийт 20 хүн 6 автомашин, 2 мотоциклтой 00:58 цагаас эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top