Сайжруулсан шахмал түлшийг түгээх ажлыг зохион байгуулж байна

159A7856-6tj9etnka79695fkelll5gp6ayh1va5n84tbh8jlidc.jpg

НОБГ-ын нийслэлийн Аврах анги 105-ын захирагч, дэд хурандаа Ш.Мэндсайханаар ахлуулсан алба хаагчид сайжруулсан шахмал түлшийг түгээх ажлыг зохион байгуулан ажиллаж байна.

 Өдөр бүр “ЗИЛ-131” маркийн 28 автомашинаар 6 дүүргийн автомашин зорчих боломжгүй 25 өндөрлөг цэгт байрлах айл өрхүүдэд түгээлтийг хийж байгаа юм.

Сайжруулсан шахмал түлшийг иргэдэд хүртээмжтэй хүргэх зорилготой тус ажил 03 дугаар сарын 02-ныг хүртэл үргэлжилнэ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

scroll to top