Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Ихэнх нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас 5-10 м/с, говь талын нутгаар 12-14 м/с хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр 22-27 градус, Увс нуур болон Их нууруудын хотгор, Хүрэнбэлчир орчим, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Эг-Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 17-22 градус, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 2-7 градус, говийн бүс нутгийн хойд хэсгээр 7-12 градус, бусад нутгаар 12-17 градус хүйтэн байна.

Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй, цас орохгүй, салхи баруун хойноос 5-10 м/с, 13-15 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 5-нд Хөвсгөлийн уулсаар, 6-нд баруун болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 7-нд хангайн уулархаг нутгаар, 8-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр ялимгүй цас орно. Салхи ихэнх хугацаанд 5-10 м/с, 5-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар хүйтний эрч суларч, Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 32-37 градус, өдөртөө 20-25 градус, Увс нуурын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг-Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө 28-33 градус, өдөртөө 16-21 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай энгэр газраар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 20-25 градус, өдөртөө 7-12 градус хүйтэн байна.

2.Гал түймэр:

Хувийн өмчид гарсанӨвөрхангай аймгийн Арвайхээр сумын Арвайхээр багийн “Задгай”-д иргэн Л-ийн эзэмшлийн цайны газрын 12х4 метрийн хэмжээтэй барилга шатаж байна гэсэн дуудлагыг 02.03-ны өдрийн 14:15 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 12 дугаар ангийн 6 алба хаагч, 2 автомашинтай 2.5 км зам туулан 14:19 цагт очиж, 26 минут ажиллаж унтраасан.         

Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын Рашаант багт иргэн М-ийн 7х9 метрийн хэмжээтэй байшин шатаж байна гэсэн дуудлагыг 02.03-ны өдрийн 15:37 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 12 дугаар ангийн 6 алба хаагч, 2 автомашинтай 2.5 км зам туулан 15:50 цагт очиж 17 минут ажиллаж унтраасан.

Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Хайрхан   багийн “Задгай”-д иргэн Д-гийн эзэмшлийн 4х4 метрийн хэмжээтэй худгийн барилгын дээвэр шатаж байна гэсэн дуудлагыг 02.03-ны өдрийн 20:32 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын гал түймэр унтраах, аврах 39 дүгээр ангийн 6 алба хаагч, 2 автомашинтай  3 км зам туулан 20:39 цагт очиж 20 минут ажиллаж унтраасан.   

Төв аймгийн Эрдэнэ сумын Баянтуул багийн “Харзтайн-Ам” гэдэг газар /сумын төвөөс баруун хойд зүгт 25 км-т/ амралтын газрын 4 ханатай гэр шатаж байна гэсэн дуудлагыг 02.04-ний өдрийн 00:04 цагт хүлээн авч Нийслэлийн Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах аврах 28 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 27.5 км зам туулан 00:30 цагт очиж 15 минут ажиллаж унтраасан.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top