Бүтээн байгуулалтын ажлуудыг өрнүүлэв

82024455_664622870743659_6478037273488130048_n-1-6tqj5nrjqdqo4e0ivq81d96ix2qg269ws6dhwrnlc1s.jpg

 НОБГ-ын Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн хамт олон албаны бэлтгэл бэлэн байдлыг хангах, алба хаагчдын үүрэг гүйцэтгэх, бэлтгэл, дадлага сургуулилтын орчин нөхцлийг сайжруулахад онцгой анхаарч, тодорхой ажлуудыг үе шаттайгаар хийж гүйцэтгэж байна.

Энэ хүрээнд ажлын ачаалал ихтэй алба хаагчдын ажиллах, амрах, мэдлэг боловсролоо дээшлүүлэх сургалтын танхимыг тохижууллаа.

 Мөн иргэд, аж ахуйн нэгж байгууллагад зориулсан гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх мэдээллийн самбар болон иргэдийн мэдээллийг хүлээн авах хэсгийг тохижуулан, төрийн үйлчилгээг шуурхай, ая тухтай орчинд хүргэх боломжийг бүрдүүлээд байна гэж НОБГ-ын Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсээс мэдээллээ.

scroll to top