“Хүнсээр хангах” мэргэжлийн ангитай хамтран ажиллах гэрээг шинэчлэн байгуулав

1-6tqnue057bduf5tcqfugy8d99q7anzo7tz2cynp9ao0.jpg

  НОБГ-ын Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсээсболзошгүй гамшгийн үед хүнсний нөөцийн хэмжээг  2020 оны байдлаар тодорхойлох зорилгоор “Хүнсээр хангах” мэргэжлийн ангитай хамтран ажиллах гэрээг шинэчлэн байгууллаа.

 Арга хэмжээнд дүүргийн нутаг дэвсгэрийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа 15 мэргэжлийн ангийг хамруулсан юм.

Энэ үеэр дүүргийн Онцгой байдлын хэлтсийн орлогч, ахмад Б.Амандых, Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтсийн дарга Д. Булган  нар  “Хүнсээр хангах алба, хүн амын хүнсний хэрэгцээг тооцох аргачлал”, “Аж  ахуй нэгж байгууллагын гамшгаас хамгаалах төлөвлөгөө боловсруулах” сэдвээр мэдээлэл хийлээ гэж  НОБГ-ын Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсээс мэдээллээ.

scroll to top