Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байсан.

Өнөөдөр: Баруун болон төвийн аймгуудын нутгаар үүлшиж, Хангай, Хөвсгөлийн уулсаар ялимгүй цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй.  Салхи их төлөв баруун хойноос секундэд 5-10 метр. Увс нуурын хотгор болон Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр 20-25 градус, Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Эг-Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 17-22 градус, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 1-6 градус, бусад нутгаар 9-14 градус хүйтэн байна.

Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд  4-9 метр. 10-12 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 6-нд баруун, төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 7-нд Хангайн уулархаг нутгаар ялимгүй цас орно. Салхи 8,9-нд зарим газраар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Хугацааны сүүлчээр ихэнх нутгаар хүйтний эрч суларч Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө 29-34 градус, өдөртөө 19-24 градус, Увс нуурын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг-Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 24-29 градус, өдөртөө 12-17 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай энгэр ээвэр газраар шөнөдөө 11-16 градус хүйтэн, өдөртөө 3 градус дулаанаас 2 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 4-9 градус хүйтэн байна.

2.Гал түймэр:

Хувийн өмчид гарсанСэлэнгэ аймгийн Шаамар сумын Дулаанхаан тосгонд иргэн Б-гийн 12х12 метрийн хэмжээтэй хүнсний дэлгүүр шатаж байна гэсэн дуудлагыг 02.04-ний өдрийн 05:20 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 36 дугаар ангийн 15 алба хаагч, 3 автомашинтай 55 км замыг туулан 06:02 цагт очиж, 11 цаг 10 минут ажиллаж унтраасан.

Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын “Бурхи” багт иргэн Ө-гийн 9х6 метрийн хэмжээтэй байшинд хураасан өвс шатаж байна гэсэн дуудлагыг 02.04-ний өдрийн 11:12 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 12 дугаар ангийн 5 алба хаагч, 1 автомашинтай 5 км замыг туулан 11:17 цагт очиж 6 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо Олимп хотхоны арын замын зорчих хэсэгт иргэн Б-гийн “Тоёота Буна” загварын ачааны автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 02.04-ний өдрийн 14:02 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 5.5 км замыг туулан 14:10 цагт очиж 10 минут ажиллаж унтраасан.

Дархан-Уул аймгийн Дархан сумын 12 дугаар баг 13 дугаар хорооллын 2 дугаар байрны урд иргэн Э-гийн “Истана” загварын микро автобусны хөдөлгүүр шатаж байна гэсэн дуудлагыг 02.04-ний өдрийн 14:54 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 1.5 км замыг туулан 14:57 цагт очиж 10 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороонд иргэн Б-гийн “Соната-3” загварын суудлын автомашин, 2×2 метрийн хэмжээтэй амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 02.04-ний өдрийн 16:42 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 4 км замыг туулан 16:58 цагт очиж 10 минут ажиллаж унтраасан.

Баянзүрх дүүргийн 17 дугаар хороонд иргэн Т-гийн “Соната-5” загварын суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 02.04-ний өдрийн 17:31 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 2.5 км замыг туулан 17:38 цагт очиж 5 минут ажиллаж унтраасан.

Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3-р багийн 16-р байрны гадна иргэн Б-гийн 8х3 метрийн хэмжээтэй амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 02.05-ны өдрийн 04:07 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 51 дүгээр ангийн 6 алба хаагч, 2 автомашинтай 3 км замыг туулан 04:11 цагт очиж 47 минут ажиллаж унтраасан.

3.Зам, тээврийн осол:

Автозамын осол: Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Эрчим 5 дугаар багийн “Цагаан бургасын даваа” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 32 км/ иргэн Н-ийн “Пото шаланз” загварын хүнд даацын ачааны автомашин замын нимгэн мөстсөн хэсэгт гулган замын зорчих хэсгийг хааж зогссон тул гаргаж өгнө үү гэсэн дуудлагыг 02.04-ний өдрийн 15:40 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн 12 алба хаагч, 1 автомашинтай 32 км замыг туулан очиж 16:57 цагт очиж 100 метр замын цас мөсийг цэвэрлэсэн. Үзэгдэх орчин хязгаарлагдсан тул ажиллагааг түр зогсоосон. 02.05-ны өдрийн 09:30 цагт дахин эхлүүлсэн.

4.Мэдээлэл:

Гамшиг, аюулт үзэгдэл, ослын талаар: Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын “Могойт” багт иргэн У-гийн 5 ханатай гэр, үүдний амбаар 02.04-ний өдрийн 11:55 цагт шатсан тухай мэдээллийг 12:02 цагт хүлээн авсан. Тус сумын Засаг даргаар ахлуулсан 60 хүн, 10 автомашинтай ажиллаж унтраасан.  Уг гал түймэрт Баян-Овоо сумын иргэн С /5 настай, эрэгтэй/ өртөж нас барсан.

Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын Цагаан-Хад багт иргэн Г-гийн 5 ханатай гэр 15:20 цагт шатсан тухай мэдээллийг 02.04-ний өдрийн 15:26 цагт хүлээн авч тус сумын гал унтраах сайн дурын бүлэг, сумын онцгой комиссын 110 хүн, 15 автомашинтай ажиллаж унтраасан.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top