Шилдэг алба хаагчид тодорлоо

84342196_196651991488396_7823933810482872320_n.jpg

   Баянхонгор аймгийн Онцгой байдлын газраас алба хаагчдын ажлын ур чадварыг дээшлүүлэх, идэвх, оролцоог нэмэгдүүлэх зорилгоор сар бүр шилдэг алба хаагчдыг шалгаруулж байна.

  Нэгдүгээр сарын “Офицер бүрэлдэхүүн”-ий шилдэг алба хаагчаар Хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагаа, техник хэрэгсэл хариуцсан мэргэжилтэн, ахлах дэслэгч У.Хатанзориг,  “Ахлагч бүрэлдэхүүн”-ээс Эрэн хайх, аврах бүлгийн аврагч-тэсэлгээчин, нохой хөтлөгч, ахлах ахлагч Т.Батбаатар нар шалгарлаа гэж Баянхонгор аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

scroll to top