Галыг бүрэн унтраахаар ажиллаж байна

236ADE44-8411-48D5-A72C-36A83E74A4F9.jpeg

Баянгол дүүргийн 16 дугаар хороо Туулын 2 дугаар гудамжинд гэр хаусын дээвэр шатаж байна гэсэн дуудлага 21:50 цагт нийслэлийн Онцгой байдлын газарт ирсэн.

Дуудлагын дагуу Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 1,2 дугаар тасаг, Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн алба хаагчид галыг бүрэн унтраахаар ажиллаж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

scroll to top