Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Нутгийн баруун хэсгээр солигдмол үүлтэй. Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас 5-10 м/с. Увс нуурын хотгор болон Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр 19-24 градус, Их нууруудын болон Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг,  Хүрэнбэлчир орчим, Эг-Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар 13-18 градус хүйтэн, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн баруун хэсгээр 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, бусад нутгаар 4-9 градус хүйтэн байна.  

Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас  4-9 м/с. 7-9 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 11-нд баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр цас орж,  салхи түр зуур 16-18 м/с хүртэл ширүүсч, цасан шуурга шуурна. Бусад хугацаанд цас орохгүй. Салхи 8, 9-нд зарим газраар 12-14 м/с хүрч ширүүснэ. Хүйтний эрч нэмж суларч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө 28-33 градус, өдөртөө 16-21 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг-Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 23-28 градус, өдөртөө 9-14 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай энгэр ээвэр газраар шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 14-19 градус, өдөртөө  0-5 градус хүйтэн байна.

2.Гал түймэр:

Хувийн өмчид гарсанНийслэлийн Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Майхан толгойн 2-ын Задгайд иргэн С-ийн байшин шатаж байна гэсэн дуудлагыг 02.06-ны өдрийн 04:50 цагт хүлээн авч Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 74 дүгээр ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 6 км замыг туулан 04:58 цагт очиж, 1 цаг 30 минут, хүч нэмэгдүүлж Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 05:01 цагт гарч 16 км замыг туулан 05:17 цагт очиж, 50 минут ажиллаж унтраасан. 

Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Бөхөн-Уул багт иргэн Б-гийн “Норд Бенз” загварын ачааны автомашины цахилгааны утас шатаж байна гэсэн дуудлагыг 02.06-ны өдрийн 14:55 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 31 дүгээр ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 2.5 км замыг туулан 14:58 цагт очиж, 15 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Шадивлангийн 4 дүгээр гудамжинд иргэн Б-гийн байшингийн хана, дээвэр шатаж байна гэсэн дуудлагыг 02.06-ны өдрийн 21:34 цагт хүлээн авч Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 8 км замыг туулан 21:42 цагт очиж, 5 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороонд иргэн Г-гийн байшингийн галлагааны өрөөний дээвэр шатаж байна гэсэн дуудлагыг 02.06-ны өдрийн 22:27 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 2.5 км замыг туулан 22:30 цагт очиж, 20 минут ажиллаж унтраасан.

Дархан-Уул аймгийн Дархан сумын 3 дугаар багт иргэн М-ийн байшингийн дээвэр, үүдний амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 02.07-ны өдрийн 02:12 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 54 дүгээр ангийн 6 алба хаагч, 2 автомашинтай 3 км замыг туулан 02:16 цагт очиж, 50 минут ажиллаж унтраасан.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top