Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа. 

Өнөөдөр: Нутгийн баруун хагаст үүлшинэ. Бусад нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар цас орохгүй. Салхи баруун өмнөөс 5-10 м/с, зарим газраар 13-15 м/с хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр 16-21 градус, Их нууруудын хотгор болон Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг,  Хүрэнбэлчир орчим, Эг-Үүр, Орхон-Сэлэнгэ, Ерөө, Тэрэлж, Хэрлэн, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар 6-11 градус хүйтэн, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 0-5 градус дулаан, бусад нутгаар 1-6 градус хүйтэн байна.

Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй, цас орохгүй, салхи баруун өмнөөс 5-10 м/с, 4-6 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 11-нд Увс, Завхан, Хөвсгөл аймгуудын нутгийн хойд хэсгээр, 12-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Бусад хугацаанд цас орохгүй. Салхи 11-нд зарим газраар, 12-нд ихэнх нутгаар 14-16 м/с хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө 27-32 градус, өдөртөө 15-20 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг-Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 20-25 градус, өдөртөө 8-13 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай энгэр ээвэр газраар шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 13-18 градус, өдөртөө  2 градус дулаанаас 3 градус хүйтэн байна.

2.Гал түймэр:

 ААН, байгууллагын өмчид гарсан: Нийслэлийн Налайх дүүргийн 1 дүгээр хороо “Оргио” ХХК-ийн 4х12 метрийн хэмжээтэй тахианы байр шатаж байна гэсэн дуудлагыг 02.07-ны өдрийн 09:08 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 6.5 км зам туулан 09:16 цагт очиж 40 минут ажиллаж унтраасан. Уг гал түймэрт 12725 дэгдээхэй шатсан.

Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Есөнбулаг  багийн 2 дугаар гудамжинд “Далай-Ээж Баянхонгор” ХХК-ийн тавилгын үйлдвэрийн 10х12 хэмжээтэй барилга шатаж байна гэсэн дуудлагыг 02.07-ны  өдрийн 14:31 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 16 дугаар ангийн 6 алба хаагч 2 автомашинтай 1.5 км зам туулан 14:35 очиж 1 цаг ажиллаж унтраасан.

Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны “Туул”-ын 15 дугаар гудамжинд иргэн Б-ийн 5х7 метрийн хэмжээтэй байшин шатаж байна гэсэн дуудлагыг 02.07-ны өдрийн 09:36 цагт хүлээн авсан. Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 11.5 км зам туулан 09:44 цагт очиж 25 минут ажиллаж унтраасан.

Дархан-Уул аймгийн Дархан сумын 8 дугаар багийн “Манхан толгой”-н 1 дүгээр гудамжинд иргэн Х-ийн 9х7 метрийн хэмжээтэй байшин шатаж байна гэсэн дуудлагыг 02.07-ны өдрийн 18:52  цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн 9 алба хаагч, 2 автомашинтай 5 км зам туулан 19:00 цагт очиж 20 минут ажиллаж унтраасан.

Өмнөговь аймгийн Ханбогд сумын Баян багийн 5 дугаар гудамжинд иргэн Э-ийн 4 ханатай гэр шатаж байна гэсэн дуудлагыг 02.08-ны өдрийн 00:41 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 66 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 1 км зам туулан 00:43 цагт очиж 24 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Баянгол дүүргийн 16 дугаар хорооны “Туул”-ын 17 дугаар гудамжинд иргэн М-ийн 11х18 метрийн хэмжээтэй авто засварын газарт гал гарч улмаар 12 суудлын автомашин, иргэн Э-ын 6х10 метрийн хэмжээтэй байшин, иргэн Г-ийн 5 ханатай гэр тус тус шатаж байна гэсэн дуудлагыг 02.08-ны өдрийн 00:54 цагт хүлээн авсан.  Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 16 алба хаагч, 4 автомашинтай 1.5 км зам туулан 00:58 цагт очиж 1 цаг 50 минут, Хан-Уул дүүргийн  дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 4 км зам туулан 01:09 цагт очиж 30 минут ажиллаж тус тус унтраасан. Галд өртсөн автомашины эзэмшигч болон улсын дугаарыг тодруулахаар Цагдаагийн байгууллага ажиллаж байна.     

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top