Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Баруун аймгуудын нутгаар үүлшинэ. Бусад нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр 16-21 градус, Их нууруудын хотгор болон Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг,  Хүрэнбэлчир орчим, Эг-Үүр, Орхон-Сэлэнгэ, Ерөө, Тэрэлж, Хэрлэн, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар 5-10 градус хүйтэн, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 2-7 градус дулаан, бусад нутгаар 2 градус дулаанаас 3 градус хүйтэн байна.

Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. 0 градус орчим байна.

Төлөв байдал: 11-нд Увс, Завхан, Хөвсгөл аймгуудын нутгийн хойд хэсгээр, 12-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 13-нд зарим нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Бусад хугацаанд цас орохгүй. Салхи 11-нд нутгийн хойд хэсгээр, 12-13-нд ихэнх нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 27-32 градус, өдөртөө 15-20 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг-Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 20-25 градус, өдөртөө 8-13 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай энгэр ээвэр газраар шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 13-18 градус, өдөртөө  2 градус дулаанаас 3 градус хүйтэн байна. 12-нд нутгийн хойд хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар хүйтэрнэ.

2.Гал түймэр:

Хувийн өмчид гарсан:Нийслэлийн Багануур дүүргийн 1 дүгээр хороо сургалтын Задгайд иргэн Х-ын 4×7 метрийн хэмжээтэй байшин дотор эд зүйлс шатаж байна гэсэн дуудлагыг 02.08-ны өдрийн 14:19 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 64 дүгээр ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 4.5 км замыг туулан 16:25 цагт очиж 10 минут ажиллаж унтраасан.

Архангай аймгийн Түвшрүүлэх сумын Хөх сүм багийн “Дүнгэнэдэг” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 80 км, сумын төвөөс урд зүгт 30 км/ малчин Б-ын 5 ханатай гэр, 10х6 метрийн хэмжээтэй өвөлжөө, 2 тугал, Д-ийн 5 ханатай гэр, 2 тугал шатаж байна гэсэн дуудлагыг 02.08-ны өдрийн 14:14 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 51 дүгээр ангийн 3 алба хаагч, 1 автомашинтай 80 км замыг туулан 16:55 цагт очиж 2:25 цаг ажиллаж унтраасан. Орон нутгаас 12 иргэн 2 автомашинтай ажилласан.

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Соёмботод иргэн Н-ын эзэмшлийн 7×10 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байна гэсэн дуудлагыг 02.08-ны өдрийн 21:52 цагт хүлээн авсан. Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай тасаг 3 км замыг туулан 22:01 цагт очиж 01:30 цаг, Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 7 км замыг туулан 22:20 цагт очиж 30 минут ажиллаж унтраасан.

Дорнод аймгийн Хэрлэн (Сүмбэр) 3 дугаар багийн 41 дүгээр байранд иргэн Б-ийн байрны хана шатаж байна гэсэн дуудлагыг 02.09-ний өдрийн 03:18 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 52 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 4.5 км зам туулан 03:25 цагт очиж 14 минут ажиллаж, унтраасан.

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо Дэнжид иргэн Б-ын 3×4 метрийн хэмжээтэй дугуй засварын газар шатаж байна гэсэн дуудлагыг 02.09-ний өдрийн 04:45 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 2.5 км замыг туулан 04:52 цагт очиж 15 минут ажиллаж унтраасан.

3.Эрэн хайх, аврах ажиллагаа:

 Бусад: Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Цагаанбулаг багийн ногоочдын гудамжны хойд талд /аймгийн төвөөс урд зүгт 2 км/ Даланзадгад сумаас Балгасын гол гэдэг газар луу явж байсан иргэн Б-ийн “Хонда инсайт” загварын суудлын автомашин /дотроо 5 зорчигчтой/ мөс цөмөрч мөсөнд суусан тухай  дуудлагыг 02.09-ний өдрийн 05:05 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 21 дүгээр ангийн 2 алба хаагч, 1 автомашинтай 2 км замыг туулан 05:28 цагт очиж 20 минут ажиллаж автомашиныг татаж гаргасан.

Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгон 6 дугаар баг  “Модон хүй арал” гэдэг газар /аймгийн төвөөс  зүүн хойд зүгт 166 км, Хатгал тосгоноос зүүн хойд  зүгт 65 км/ Ханх сумаас Ренчинлхүмбэ сумын чиглэлд далай дээгүүр зорчиж яваад “Жиглэгийн даваа” “Модон хүй арал” хоёрын дунд эргээс 6 км, арлаасаа 2.5 км газар  иргэн Н-ын Пронтер загварын ачааны автомашины урд дугуй хэсэг хил рүү цөмөрч орсон. Дотроо З зорчигчтой байна гэсэн дуудлагыг 02.08-ны өдрийн 18:15 цагт хүлээн авсан. Тус аймгийн Гал түймэр унтраах, аврах 69 дүгээр ангийн 2 алба хаагч,  Цагдаагийн байгууллагын 1 алба хаагч, Хатгал тосгоны Тамгын газрын 3 ажилтан, эмнэлгийн байгууллагын 2 ажилтан, нийт 8 хүн, 1 автомашинтай 21:21 цагт очиж 13 минут ажиллаж автомашиныг татаж гаргасан.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top