Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Баруун аймгуудын нутгаар үүлэрхэг, бусад нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар цас орохгүй. Салхи баруун өмнөөс 6-11 м/с. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр 16-21 градус, Их нууруудын хотгор болон Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг-Үүр, Ерөө голын хөндийгөөр 5-10 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай энгэр ээвэр нутгаар 6-11 градус дулаан, бусад нутгаар 3 градус дулаанаас 2 градус хүйтэн байна.

Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс 5-10 м/с, өдөртөө 1-3 градус дулаан байна.

Төлөв байдал: 11-нд Баян-Өлгий, Увс, Хөвсгөл аймгуудын зарим газраар, 12-нд баруун болон төвийн аймгуудын зарим газраар, 13-нд зарим нутгаар,14-нд нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи 11-нд нутгийн хойд хэсгээр, 12-13-нд ихэнх нутгаар,14-нд говь, талын нутгаар 13-15 м/с хүрч ширүүснэ. 12-нд нутгийн хойд хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар хүйтэрч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 30-35 градус, өдөртөө 17-22 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг-Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 24-29 градус, өдөртөө 11-16 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай энгэр ээвэр газраар шөнөдөө 12-17 градус, өдөртөө 0-5 градус, бусад нутгаар шөнөдөө 17-22 градус, өдөртөө  5-10 градус хүйтэн байна.

2.Гал түймэр:

Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 02.09-ний өдрийн 08:13 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 4 км замыг туулан 08:18 цагт очиж, иргэн А-гийн 8×10 метрийн хэмжээтэй байшингийн шалны хэсэг шатаж байсныг 30 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 02.09-ний өдрийн 08:49 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 4 км замыг туулан 08:56 цагт очиж, иргэн А-гийн 7×6 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг 35 минут ажиллаж унтраасан.

Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороонд амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 02.09-ний өдрийн 14:29 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 1.5 км замыг туулан 14:33 цагт очиж, иргэн Ц-гийн 5х7 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг, 1×1 метрийн хэмжээтэй үүдний амбаар шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.

Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 02.09-ний өдрийн 18:37 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 7.5 км замыг туулан 18:46 цагт очиж, иргэн Н-ийн 5×3 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг 25 минут ажиллаж унтраасан.

Хан-Уул дүүргийн 8 дугаар хороонд бор цаасны агуулах шатаж байна гэсэн дуудлагыг 02.10-ны өдрийн 02:58 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 30 дугаар ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 8 км замыг туулан 03:07 цагт очиход иргэн А-гийн эзэмшлийн 14×25 метрийн хэмжээтэй бор цаасны агуулах, 4 ханатай 2 гэр, 2х1 метрийн хэмжээтэй амбаар тус тус шатаж байсныг задаргаа хийж бүрэн унтраахаар ажиллаж байна. Хүч нэмэгдүүлэн тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 10 км замыг 03:16 цагт, Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 16 км замыг туулан 03:28 цагт тус тус очиж ажиллаж байна. Мөн ОБЕГ-ын ГТТГ-ын Гал унтраах хэлтсийн дарга дэд хурандаа Г.Галбадрах, ахлах мэргэжилтэн хошууч П.Соронзонболд нар очиж гал түймэр унтраах удирдагчаар ажилласан.

Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2 дугаар багийн “Шаргын-Овоо” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 33 км-т/ “Монложистик” ХХК-ийн эзэмшлийн “Норд бенз” загварын ачааны автомашины шатаж байна гэсэн дуудлагыг 02.09-ний өдрийн 12:29 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 17 дугаар ангийн 6 алба хаагч, 2 автомашинтай 33 км замыг туулан 12:52 цагт очиж, автомашины хойд талын дугуй шатаж байсныг 25 минут ажиллаж унтраасан.

Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Цагаан-Овоо багт иргэн Б-гийн 6х8 метрийн хэмжээтэй байшин шатаж байна гэсэн дуудлагыг 02.10-ны өдрийн 00:30 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 47 дугаар ангийн 7 алба хаагч, 1 автомашинтай 0.5 км замыг туулан 00:32 цагт очиж, эд зүйлс шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.

Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын Дэнж багт иргэн Т-гийн гэр шатаж байна гэсэн дуудлагыг 02.10-ны өдрийн 00:30 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 37 дугаар ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 2 км замыг туулан 00:35 цагт очиж, 4 ханатай гэр шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан.

3.Зам, тээврийн осол:

Автозамын осолНийслэлийн Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, “Оргил” худалдааны төвөөс “Жанжин клуб”-ын чиглэлийн автозамын зорчих хэсэгт суудлын автомашин гэрэлтүүлгийн багана мөргөж, автомашины хийцэд хүн хавчуулагдсан тухай дуудлагыг 02.10-ны өдрийн 00:03 цагт хүлээн авсан. Нийслэлийн Аврах ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 11 км замыг туулан 00:18 цагт очиж, иргэн О-гийн жолоодож явсан “Приус 11” загварын суудлын автомашин гэрэлтүүлгийн төмөр багана мөргөж, нийслэлийн Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны оршин суугч иргэн О /31 настай, эрэгтэй/ автомашины хаалганд хавчуулагдсан байсныг тэлэгч багаж ашиглан эсэн мэнд гаргаж, нийслэлийн ЯТТТ-ийн эмчид хүлээлгэн өгсөн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top