Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.

   Өнөөдөр: Баруун болон төвийн аймгуудын нутгаар үүлэрхэг, бусад нутгаар багавтар үүлтэй. Баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи зүүн аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс 5-10 м/с, Алтайн салбар уулсаар 13-15 м/с хүрч ширүүснэ. Увс нуурын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, голын хөндийгөөр 15-20 градус, Их нуурууд болон Дархадын хотгор, Эг Үүр, Байдраг голын хөндийгөөр 8-13 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Хараа, Ерөө голын хөндийгөөр 3-8 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай энгэр ээвэр нутгаар 5-10 градус дулаан, бусад нутгаар 3 градус дулаанаас 2 градус хүйтэн байна.  

Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс 5-10 м/с. Өдөртөө 1-3 градус дулаан байна.

Төлөв байдал: 12-нд баруун болон төвийн аймгуудын нутаг, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 13-нд баруун аймгуудын нутгийн өмнөд хэсэг, төв, говь, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 14-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи 12-13-нд ихэнх нутгаар, 14-нд говь, талын нутгаар 13-15 м/с хүрч ширүүснэ. 12-нд нутгийн хойд хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар хүйтэрч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 35-40 градус, өдөртөө 20-25 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг-Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 29-34 градус, өдөртөө 15-20 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 16-21 градус, өдөртөө 3-8 градус, бусад нутгаар шөнөдөө 20-25 градус, өдөртөө 10-15 градус хүйтэн байна.

2.Гал түймэр:

ААН, байгууллагын өмчид гарсан: Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо “Эрчис” ХХК-ийн ажилчдын 5 ханатай гэр шатаж байна гэсэн дуудлагыг 02.10-ны өдрийн 09:31 цагт хүлээн авсан. Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18 дугаар ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 9 км замыг туулан 09:42 цагт очиж, 10 минут ажиллаж унтраасан.

Хувийн өмчид гарсан: Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3 дугаар багийн “Улаан хонхор” гэдэг газарт иргэн О-ийн төмөр чингэлэг дотор 300 боодол өвс шатаж байна гэсэн дуудлагыг 02.10-ны өдрийн 06:54 цагт хүлээн авсан.  Тус аймгийн Онцгой байдлын газрын Замын-Үүд сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 17 дугаар ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 3.5 км замыг туулан, 07:02 цагт очиж, 2 цаг 57 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Могойтын дэнжийн 1 дүгээр гудамжинд иргэн Т-ийн 2 давхар байшин, гарааш шатаж байна гэсэн дуудлагыг 02.10-ны өдрийн 07:27 цагт хүлээн авсан.  Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 35 дугаар ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 12.5 км замыг туулан 07:41 цагт очиж, 4 цаг 10 минут, хүч нэмэгдүүлж 08:23 цагт тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 20 км замыг туулан 08:48 цагт очиж, 2 цаг 30 минут ажиллаж унтраасан.        

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Хувьсгалчдын Г-д эзэнгүй байшингийн дээвэр шатаж байна гэсэн дуудлагыг 02.10-ны өдрийн  07:30 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 5 км замыг туулан 07:36 цагт очиж, 10 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороо, Жаргалантын 1 дүгээр гудамжинд иргэн М-ын 5 ханатай гэр, 10 метр хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 02.10-ны өдрийн 09:56 цагт хүлээн авсан.      Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 6.5 км замыг туулан 10:06 цагт очиж, 20 минут ажиллаж унтраасан.    

 Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын Баянцагаан багийн “Малтай байр” гэдэг газарт иргэн Х-ын “Сонота-6” загварын суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 02.10-ны өдрийн 15:15 цагт хүлээн авсан. Тус сумын Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн 4 алба хаагч, 1 автомашинтай 5 км замыг туулан 15:24 цагт очиж, 40 минут ажиллаж унтраасан.    

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо “Өндөр занги” ХХК-ийн зайрмаг үйлдвэрлэх тоног төхөөрөмжийн цахилгааны генератор шатаж байна гэсэн дуудлагыг 02.10-ны өдрийн 17:52 цагт хүлээн авсан.  Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 4.5 км замыг туулан 18:03 цагт очиж, 5 минут ажиллаж унтраасан.  

Булган аймгийн Хангал сумын Хялганат тосгоны Залуус хотхоны “Мандахнаран” хүнсний дэлгүүр шатаж байна гэсэн дуудлагыг 02.11-ний өдрийн 04:12 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 50 дугаар ангийн 5 алба  хаагч, 1 автомашинтай 1.5  км замыг туулан 04:14 цагт очиж, 36 минут ажиллаж унтраасан.

3.Мэдээлэл:

Гамшиг, аюулт үзэгдэл, ослын талаар: Төв аймгийн Борнуур сумын Бичигт багийн “Хүлэмж” гэдэг газарт /сумын төвд/ иргэн Б-ийн 4 ханатай гэр шатсан тухай мэдээллийг 02.10-ны өдрийн 16:14 цагт хүлээн авсан. Орон нутгийн 10 иргэн, 3 автомашинтай 40 минут ажиллаж унтраасан тухай мэдээллийг тус сумын Цагдаагийн хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ахлах дэслэгч Б.Тулга аймгийн Онцгой байдлын газарт мэдээлсэн.     

Хөвсгөл аймгийн Жаргалант сумын 2 дугаар баг /сумын төвд/ Хотгор хороололд иргэн М-ын байшин 02.11-ний өдрийн 03:00 цагийн орчим шатсан тухай мэдээллийг 02.11-ны өдрийн 06:01 цагт хүлээн авсан. Байшин шатсан тухай мэдээллийг иргэн М.Цолмон аймгийн Онцгой байдлын газарт мэдээлсэн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

      

 

                

       

scroll to top