Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн аюулгүй байдлыг хэрхэн хангах талаар сургалт зохион байгууллаа

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн аюулгүй байдлыг хангах, аюулт үзэгдэл техникийн холбогдолтой ослын үед хэрхэн авран хамгаалах чиглэлээр нийслэлийн Онцгой байдлын газраас өнөөдөр Хараагүйчүүдийн үндэсний холбоотой хамтран  сургалт дадлагыг зохион байгууллаа.

Нийслэлийн удирдлагууд “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй зөвлөлдөх уулзалт”- ыг 2015 оны 10 дугаар сарын 21-ний өдөр зохион байгуулж уулзалтаас хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ажиллаж амьдрах нөхцлийг хангахад чиглэгдсэн санал, санаачлагууд гарсан. Тухайлбал төрийн үйлчилгээний байгууллагууд ажлын 7 хоногийн 3 дах өдөр бүрийг хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хүлээн авдаг өдөр болгох, нийслэлийн Засаг Даргын дэргэд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудал хариуцсан зөвлөл байгуулах, мөн 2016 оны төсөвт НЗДаргын дэргэд хөгжлийн бэрхшээлтэй иргэний асуудал харуцсан байнгын ажиллагаатай алба байгуулах зэрэг санал санаачлагууд гарч хэрэгжүүлэх шатандаа байгаа билээ.

Нийслэлийн Онцгой байдлын газраас жил бүр хараагүй иргэдийн байгууллагтай хамтран аюулгүй байдлыг хангах чиглэлээр сургалт сурталчилгааны ажлыг зохион байгуулдаг.

Монголын хараагүйчүүдийн үндэсний холбоо, сургалт арга зүйн төв, эсгийний үйлдвэр, цаасан уутны үйлдвэр, мужааны цех, хэвлэх үйлдвэр, 25, 29, 70 дугаар тусгай сургуулийн 309 ажилтан,  53 багш, 269 хүүхэд нийт 631хүн оролцуулан гамшгаас урьдчилан сэргийлэх танхимын сургалт явуулж, гамшгийн үед аюулгүй зай талбайд гарах биет дадлагыг Монголын хараагүйчүүдийн үндэсний холбооны байр, 25, 29, 70 дугаар тусгай сургуулийн байранд нийслэлийн аврах ангийн 2 авто машин 9 албан хаагч, Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн аврах гал унтраах 14 ангийн 2 авто машин 13 албан хаагч, Сүхбаатар, Баянгол дүүргийн Гал түймрийн улсын хяналтын ахлах байцаагч, гал түймрийн улсын хяналтын байцаагч сургалт сурталчилгаа урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан мэргэжилтэн нартай хамтран зохион байгуулан ажиллалаа .

Дадлага сургуулийн зорилго нь хөгжлийн бэрхшээлтэй иргэд, тусгай сургуулийн сурагч, хүүхдүүдэд гамшиг ослын  талаарх мэдлэг олгох, гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохио хүргэх, дохиогоор ажиллах дадлага эзэмшүүлэхэд чиглэгдэж байлаа.

DSC_0035 DSC_0036 DSC_0038 DSC_0050 DSC_0056 DSC_0075 DSC_0076 DSC_0086 DSC_0110 DSC_0111 DSC_0112 DSC_0115 DSC_0126 DSC_0130 DSC_0135 DSC_0140 DSC_0142DSC_0146DSC_0018

 

DSC_0148

 

scroll to top