Говь-Алтай аймгийн Онцгой байдлын газрын хамт олон алба хаагчдын ажлын бүтээмжийг нэмэгдүүлэх, ажиллах ая тухтай орчныг бүрдүүлэх зорилгоор бүтээн байгуулалтын ажлуудыг хийж гүйцэтгэж байна.
Тухайлбал, өөрсдийн дотоод нөөц боломжийг ашиглан Шуурхай удирдлага зарлан мэдээллийн төвийн ажлын зураг, амьсгалын бие даасан төхөөрөмжийн самбар, сургалтын танхимд гэрэлтүүлэг, гадна болон таазны спикер, иж бүрэн өсгөгч пульт, сандал зэргийг хийж гүйцэтгээд байна.
Мөн гадна болон дотор талд хяналтын 12 ширхэг камерыг байршуулж, бүрэн ашиглалтанд орууллаа гэж Говь-Алтай аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.