Бүтээлч ажил: Амьсгалын бие даасан төхөөрөмжийн бортого цэнэглэх хайрцаг

2-e1581497882309-6tuikj9ulrnsucrepdqwjm67c3gvcmh5ldbugbdwz7k.jpg

  Хойд бүсийн төв-Орхон аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 56 дугаар ангийн алба хаагчид MSF-1600 FI загварын амьсгалын бие даасан төхөөрөмжийн бортого цэнэглэх хайрцгийг өөрсдийн нөөц бололцоонд тулгуурлан шинээр хийлээ.

 Тус аппарат нь нэг дор 4 ширхэг агаар хадгалах бортогийг 15 минутын дотор 150-300 АТМ даралтаар цэнэглэх хүчин чадалтай суурин аппарат юм.  

Ингэснээр нутаг дэвсгэрт гарсан гал түймэр болон гамшиг, ослын үед алба хаагчдын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйг хангах, нүдийг утаа болон химийн бодисоос хамгаалах боломжтой боллоо гэж Хойд бүсийн төв-Орхон аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

scroll to top