Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр:  Ихэнх нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар хойноос 5-10 м/с, говь талын нутгаар 12-14 м/с хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 20-25 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг,  Хүрэнбэлчир орчим, Байдраг, Эг-Үүр, Туул, Тэрэлж, Халх голын хөндий,  Дарьгангын тал нутгаар 11-16 градус, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 2-7 градус, бусад нутгаар 6-11 градус хүйтэн байна.

Улаанбаатар хотод:  Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи хойноос 5-10 м/с. 9-11 градус хүйтэн байна.

Төлөв байдал:  19-нд баруун аймгуудын ихэнх нутаг болон төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Бусад хугацаанд цас орохгүй. Салхи 16-нд говь, талын нутгаар, 19-нд Алтайн салбар уулс болон Арц богдын өвөр хоолойгоор 13-15 м/с хүрч ширүүснэ, бусад хугацаанд ихэнх нутгаар 5-10 м/с. Хүйтний эрч суларч  Увс нуурын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 32-37 градус, өдөртөө 18-23 градус, Дархадын хотгор, Хөвсгөлийн уулс, Хүрэнбэлчир орчим, Эг-Үүр, Орхон, Ерөө голын хөндийгөөр шөнөдөө 27-32 градус, өдөртөө 10-15 градус, Хангай, Хэнтэйн уулархаг нутаг, Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 23-28 градус, өдөртөө 7-12 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 13-18 градус хүйтэн, өдөртөө 1 градус дулаанаас 4 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 4-9 градус хүйтэн байна. 

2.Гал түймэр:

ААН, байгууллагын өмчид гарсан: Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Тээвэрчдийн гудамж “Орос гэрэл” ХХК-ийн зайрмагны үйлдвэр шатаж байна гэсэн дуудлагыг 02.15-ны өдрийн 04:05 цагт хүлээн авсан. Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн  Гал түймэр унтраах, аврах 18 дугаар ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 2 км замыг туулан 04:13 цагт очиж, хүч нэмэгдүүлж 04:25 цагт гарч Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн  Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 3 км замыг туулан 04:28 цагт очиж, 04:52 цагт гарч Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн  Гал түймэр унтраах, аврах 30 дугаар ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 12 км замыг туулан 05:06 цагт очиж, 05:16 цагт гарч Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн  Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн 1 алба хаагч, 1 автомашинтай 3 км замыг туулан 05:19 цагт очиж, 05:26 цагт гарч Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн  Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 14 алба хаагч, 3 автомашинтай 11 км замыг туулан 05:37 цагт очиж, нийт 38 алба хаагч, 10 автомашинтай гал түймрийг унтраахаар ажиллаж байна.    

Хувийн өмчид гарсан: Баянхонгор аймгийн Бууцагаан сумын Баян багийн “Ар тэс” гэдэг газарт /сумын төвөөс баруун зүгт 20 км-т/ Малчин Ч-ын өвөлжөөний бууц шатаж байна гэсэн дуудлагыг 02.14-ний өдрийн 10:04 цагт хүлээн авсан.  Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 72 дугаар ангийн 7 алба хаагч, 1 автомашинтай 10:22 цагт гарч, 20 км замыг туулан 11:35 цагт очиж, 45 минут ажиллаж  унтраасан.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Усан сангийн 1А гудамжинд иргэн Э-ын 2 давхар байшингийн гарааш доторх эд хогшил шатаж байна гэсэн дуудлагыг 02.14-ний өдрийн 07:47 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 6 км замыг туулан 07:57 цагт очиж, 15 минут ажиллаж унтраасан.

Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Цагаанчулуут багийн 16 дугаар гудамжинд иргэн Ж-ын “Тоёота Гранд Марк-2” загварын суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 02.14-ний өдрийн 13:25 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 16 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 3.5 км замыг туулан 13:35 минутад очиж, 15 минут ажиллаж  унтраасан.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Хилчний 61 дүгээр гудамжинд иргэн Г-ийн 4 ханатай гэр шатаж байна гэсэн дуудлагыг 02.14-ний өдрийн 15:11 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 7.5 км замыг туулан 15:20 цагт очиж, 5 минут ажиллаж унтраасан.     

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо, Хайлаастын 24 дүгээр гудамжинд иргэн Д-ийн байшингийн дээвэр шатаж байна гэсэн дуудлагыг 02.15-ны өдрийн 05:11 цагт хүлээн авсан.  Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 3 км замыг туулан 05:15 цагт очиж, гал түймрийг унтраахаар ажиллаж байна.  

3.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Эрэн хайх ажиллагаа /сураггүй болсон/: Говь-Алтай аймгийн Цээл сумаас Цогт сумын чиглэлд /аймгийн төвөөс зүүн зүгт 140 км-т/ Иргэн Ш /43 настай, эрэгтэй/, Ц /30 настай, эрэгтэй/ нар Цээл сумаас Цогт сумын чиглэлд 02.12-ны өдрийн 18:00 цагийн орчим “Ниссан хино“ загварын  ачааны автомашинтай яваад сураггүй болсон тухай дуудлагыг 02:13-ны өдрийн 14:30 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 59 дүгээр ангийн 5 алба хаагч, 1 автомашинтай 02.14-ний өдрийн 13:00 цагт тус аймгийн Цогт сумын төвөөс зүүн хойд зүгт 35 км-т Рашаант багийн “Мөсний-Овгорын Эх” гэдэг газраас эсэн мэнд олсон.  

Говь-Алтай аймгийн Цээл сумаас Цогт сумын чиглэлд /аймгийн төвөөс зүүн зүгт 140 км-т/ Иргэн А-ийн жолоодож явсан “Делика” загварын суудлын автомашинтай 4 хүн 02.12-ны өдрийн 20:00 цагийн орчим Цээл сумаас Цогт сумын чиглэлд яваад сураггүй болсон тухай дуудлагыг 02.13-ны өдрийн 17:30 цагт хүлээн авсан.  Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 59 дүгээр ангийн 5 алба хаагч, 1 автомашинтай 02.14-ний өдрийн 13:00 цагт тус аймгийн Цогт сумын төвөөс зүүн хойд зүгт 35 км-т Рашаант багийн “Мөсний-Овгорын Эх” гэдэг газраас эсэн мэнд олсон.  

Дорноговь аймгийн Алтанширээ сумын Тойг багийн “Самдуулын бууц”гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 13 км-т/ Тус сумын харьяат малчин Б /41 настай, эрэгтэй/ 02.11-ний өдрийн 08:00 цагийн орчим малдаа яваад сураггүй болсон тухай дуудлагыг 02.13-ны өдрийн 19:30 цагт хүлээн авсан. Тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга Т.Ганмөнхөөр ахлуулсан 20 иргэн, 3 автомашинтай 02.14-ний өдрийн 07:30 цагт эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлж, мөн өдрийн 09:30 цагт гэрээс нь хойд зүгт 20 км-т “Зээгийн-Улаан” гэдэг газраас цогцсыг олж, тус сумын Цагдаагийн хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч М.Ууганбаярт шилжүүлэн өгсөн.

Бусад: Завхан аймгийн Түдэвтэй сумын Ойгон багийн “Ойгон” нуур /сумын төвөөс урд зүгт 40 км-т/ тус сумын нутгаар 2019.11.16-ны өдөр салхи 16-17 м/с хүрч цасан шуурга шуурсны улмаас 10 айл өрхийн 143 үхэр “Ойгон” нуурт живж хорогдсон бөгөөд үхрийн сэг зэмийг уснаас татан гаргах ажиллагааг цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан тодорхойгүй хугацаагаар хойшлуулсан байсан. Холбогдох мэргэжлийн байгууллага болон тус сумын Засаг даргын 2020.01.31-ний өдрийн 3/51 дүгээр албан бичгээр ирүүлсэн хүсэлтийн дагуу хорогдсон малын сэг зэмийг гаргах ажиллагааг эхлүүлсэн. Тус аймгийн Онцгой байдлын газрын 16 алба хаагч, 3 автомашин, Цагдаагийн газрын 3 алба хаагч, 1 автомашин, Байгаль орчин, аялал жуулчлалын газрын 4 ажилтан, 1 автомашин, тус сумын Засаг даргын Тамгын газрын 8 ажилтан, 1 автомашин, ерөнхий боловсролын сургуулийн 12 ажилтан, 3 автомашин, хүн эмнэлгийн 8 ажилтан, 1 автомашин, цэцэрлэгийн 6 ажилтан, 1 автомашин, орон нутгийн 32 иргэн, 9 автомашин, нийт 89 хүн, 19 автомашинтай ажиллаж, нийт 104 үхрийн сэг зэмийг гаргасан.

Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1 дүгээр багийн 40 дүгээр байрны 4 давхарт Т /4 настай, эрэгтэй/ гэртээ түгжигдсэн, хаалгаа онгойлгож чадахгүй байна гэсэн дуудлагыг 02.14-ний өдрийн 17:11 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Замын-Үүд сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 17 дугаар ангийн 5 алба хаагч, 1 автомашинтай 2.5 км замыг туулан 17:14 цагт очиж, 43 минут ажиллаж, аврах олс ашиглан 4 давхрын цонхоор орж хаалгыг нээж Т-ийг аав А-д хүлээлгэн өгсөн.

4.Мэдээлэл:

Сураггүй болсон: Дорноговь аймгийн Хатанбулаг сумын Сулинхээр багийн “Улаан Дов” гэдэг газарт /сумын төвөөс урд зүгт 95 км-т/ Малчин Г /52 настай, эрэгтэй/ 02.13-ны өдрийн 11:00 цагийн орчим мотоциклтой малдаа яваад сураггүй болсон тухай дуудлагыг 02.14-ний өдрийн 14:28 цагт хүлээн авсан. Тус аймаг дахь Хилийн 0168 дугаар ангийн 9 алба хаагч, 1 автомашин, тус сумын 4 дүгээр багийн Засаг дарга Б.Оргодолоор ахлуулсан  6 иргэн, 1 автомашин,  тус сумын 5 дугаар багийн Засаг дарга Т.Соёл-Эрдэнээр ахлуулсан 3 иргэн, 1 автомашин, нийт 18 хүн, 3 автомашинтай эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул 02.14-ний өдрийн 21:14 цагт түр зогсоосон. 02.15-ны өдрийн 06:00 эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлсэн.

Дорноговь аймгийн Хатанбулаг сумын Сулинхээр багийн “Иргэнэ-Ус” гэдэг газарт /сумын төвөөс урд зүгт 80 км-т/ Малчин Н/37 настай, эрэгтэй/ 02.13-ны өдрийн 12:00 цагийн орчим тэмээгээр малдаа яваад сураггүй болсон тухай дуудлагыг 02.14-ний өдрийн 14:28 цагт хүлээн авсан. Тус аймаг дахь Хилийн 0168 дугаар ангийн 9 алба хаагч, 1 автомашин, тус сумын 4 дүгээр багийн Засаг дарга Б.Оргодолоор ахлуулсан  6 иргэн, 1 автомашин,  тус сумын 5 дугаар багийн Засаг дарга Т.Соёл-Эрдэнээр ахлуулсан 3 иргэн, 1 автомашин, нийт 18 хүн, 3 автомашинтай эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул 02.14-ний өдрийн 21:14 цагт түр зогсоосон. 02.15-ны өдрийн 06:00 эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлсэн.

scroll to top