Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байсан.

Өнөөдөр: Баруун болон төвийн аймгуудын нутгаар үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр. Увс  нуур болон Дархадын хотгор,Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 16-21 градус, Хөвсгөлийн уулс, Халх голын хөндийгөөр 11-16 градус, Хангай, Хэнтэйн уулархаг нутаг, Байдраг, Эг-Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө,  Туул, Тэрэлж голын хөндий, Дорнод Дарьгангын талаар 7-12 градус хүйтэн,  Алтайн өвөр говь, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 2 градус хүйтнээс 3 градус дулаан, бусад нутгаар 4-9 градус хүйтэн байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. 6-8 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 18-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 19-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 20-нд төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 21-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи 19-нд зарим газраар, 20-нд ихэнх нутгаар, 21-нд говь, талын нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Увс нуурын хотгор болон Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 30-35 градус, өдөртөө 15-20 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг-Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Халх голын хөндийгөөр шөнөдөө 20-25 градус, өдөртөө 8-13 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 10-15 градус хүйтэн, өдөртөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 5-10 градус хүйтэн байна.

2.Гал түймэр:

Хувийн өмчид гарсан:  Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, 70 давхрын оршуулганы хажууд иргэн М-ийн 4×7 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байна гэсэн дуудлагыг 02.16-ны өдрийн 19:16 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 7.5 км замыг туулан 19:24 цагт очиж 10 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороонд иргэн П-гийн 3×4 метрийн хэмжээтэй амбаар, эд зүйлс, иргэн А-гийн 9 метр банзан хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 02.16-ны өдрийн 20:13 цагт хүлээн авч Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 5 км замыг туулан 20:20 цагт очиж 20 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Баянгол дүүргийн 21 дүгээр хороонд иргэн Ч-гийн 8×8 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байна гэсэн дуудлагыг 02.16-ны өдрийн 22:32 цагт хүлээн авч Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 7 км замыг туулан 22:43 цагт очиж 40 минут ажиллаж унтраасан.

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Урандөш багийн байрны орцны доорх давхарт “ЛХА” телевизэд эд зүйлс шатаж байна гэсэн дуудлагыг 02.16-ны өдрийн 23:58 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 27 дугаар ангийн 11 алба хаагч, 2 автомашинтайгаар 2 км замыг туулан 00:04 цагт очиж 1 цаг 25 минут ажиллаж галыг унтраан тус байрны 29 хүнийг /8 хүүхэд, 21 том хүн/ утаажилтын бүсээс аварч гарган аймгийн Цагдаагийн газарт шилжүүлэн өгсөн.

Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороонд иргэн Б-гийн 6×16 метрийн хэмжээтэй “Хүлэг” авто угаалгын газрын дээвэр, 2×3 метрийн хэмжээтэй амбаарын хамт шатаж байна гэсэн дуудлагыг 02.17-ны өдрийн 01:14 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 4 км замыг туулан 01:20 цагт очиж 20 минут ажиллаж унтраасан.

3.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Эрэн хайх ажиллагаа /төөрсөн/Нийслэлийн Багануур дүүргийн Төв аймгийн Баянжаргалан сумаас Багануур дүүргийн чиглэлд иргэн Б /42 настай, эрэгтэй/ Ниссан вингрөүд загварын автомашинтай 02.15-ны өдрийн 18:00 цагийн орчим гараад сураггүй алга болсон тухай мэдээллийг 02.16-ны өдрийн 23:25 цагт хүлээн авсан. /Жич: Иргэн Б 02.16-ны шөнийн 03:00 цагийн орчим холбоонд орж цасанд суусан, төөрсөн хаана байгаагаа мэдэхгүй байна гэсэн./ Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 7 алба хаагч, 1 автомашинтай, ар гэрийн 4 хүн, 2 автомашинтай, нийт 11 хүн, 3 автомашинтай 02.17-ны өдрийн 06:00 цагаас эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн.

Бусад: Нийслэлийн Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо Сүүний 21 дүгээр байрны гадна талд дулааны шугамын худгаас цогцос гаргуулах шаардлагатай байна гэсэн дуудлагыг 02.16-ны өдрийн 16:35 цагт хүлээн авч Нийслэлийн Аврах ангийн 5 алба хаагч, 1 автомашинтай 10.5 км замыг туулан 16:58 цагт очиж 1 цаг ажиллаж дулааны шугамын худгаас нэр, нас, хаяг тодорхойгүй 2 эрэгтэй хүний цогцсыг гарган тус дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст шилжүүлэн өгсөн.

Улаанбаатар хотоос Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын Баянзүрх багийн нутаг “Бурхан халдун уул”-нд /аймгийн төвөөс 400 км ,сумын төвөөс баруун хойд зүгт 200 км/ Ланд-200 загварын автомашинтай 5 иргэнээс иргэн Э /35 настай, эрэгтэй/ нас барсан тусламж хэрэгтэй байна гэсэн дуудлагыг 02.16-ны өдрийн 22:18 цагт хүлээн авсан. Хэнтий аймгийн Цагдаагийн газрын 3 алба хаагч, 1 автомашинтай 02:15 цагт Биндэр сумаас, аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын 6 алба хаагч, 1 автомашинтай 06:00 цагт тус тус эрэн хайх, аврах ажиллагааг эхлүүлсэн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top