Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газраас шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор цэцэрлэг, хүүхэд харах төв, ерөнхий боловсролын сургуулийн үйл ажиллагааг түр хугацаанд зогсоосонтой холбогдуулан “Гамшгаас хамгаалах теле хичээл”-ийг орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан хүүхэд, багачуудад хүргэж байна.
“Ахуйн осол, гэмтлээс урьдчилан сэргийлэх”, “Өөрийгөө эрүүл байлгах өдөр тутмын 8 дадал” гэсэн гурван сэдвийн хүрээнд өөрийгөө болон гэр бүл, ойр дотны хүмүүсээ болзошгүй осол, эрсдэлээс хамгаалах мэдлэг олгож байгаа юм.
Хичээлийг орон нутгийн телевизүүдээр өдөрт 5 удаагийн давтамжтайгаар олон нийтийн хүртээл болгож байна гэж Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.