1. Эрэн хайх, аврах ажиллагаа:
Сураггүй болсон: Төв аймгийн Батсүмбэр сумын харьяат иргэн Б /30 настай, эрэгтэй/ тус аймгийн Эрдэнэ сумын ”Естийн рашааны-Ар хоёр-Юндэн” гэдэг газар ойд самар түүхээр явж байгаад 2015.10.26-ны өдрөөс сураггүй болсон тухай дуудлагыг 2015.10.31-ний өдрийн 01:35 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 13 алба хаагч, 2 автомашин, ар гэрийн 13 хүн, 2 автомашинтай, нийт 26 хүн, 4 техник хэрэгсэлтэйгээр 2015.10.31-ний өдрөөс эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, 2015.11.03-ны өдрийн 22:30 цагт Төв аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Төмөрбаатар “Минж” голоо дагасан мөрийг дагаад 4 хоног яваад мөргүй болсон, цааш явах боломжгүй тул эрлийн ажиллагааг түр зогсоож, Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын Гал унтраах, аврах 19 дүгээр ангийн 7 алба хаагч, 1 автомашин, ар гэрийн 5 хүн, 1 автомашинтай, нийт 12 хүн, 2 техник хэрэгсэлтэйгээр 2015.11.05-ны өдрийн 08:00 цагаас эрлийн ажиллагааг зохион байгуулж эхэлсэн.
Газрын хэвлийд эрэн хайх: Нийслэлийн Налайх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг иргэн Г-ийн бичил уурхайн 57 дугаар налуу ам /уклон/-д 1 иргэн унасан дуудлагыг 2015.11.05-ны өдрийн 04:03 цагт хүлээн авч ОБЕГ-ын харъяа Уул уурхайн аврах ангийн 7 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, иргэн Н /38 настай, эрэгтэй/-г 150 метрийн гүн уурхайн нүхнээс эсэн мэнд гаргаж, эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгсөн.
2. Аюулт үзэгдлийн талаар:
Газар хөдөлсөн тухай мэдээлэл: Хөвсгөл аймгийн Ханх сум /Сумаас баруун хойд зүгт 116 км-ийн зайд/ ОХУ-ын нутагт /У-99086’ Ө-52042’/ 2015.11.05-ны өдрийн 02:42:57 цагт 4.1 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай ООГФСХ-ээс мэдээлсэн. Хөвсгөл аймгийн Ханх сумын нутаг дэвсгэрт газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдээгүй, учирсан хохиролгүй тухай тус сумын Засаг дарга, Байгаль орчны байцаагч нар мэдэгдсэн.
Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчний тухайд: 1 аймгийн 1 сумын нутагт “Гахайн сонгомол мялзан” өвчний 1, 2 аймгийн 3 сумын нутагт “Хонины цэцэг” өвчний 3, 1 аймгийн 1 сумын нутагт “Галзуу” өвчний 1, нийт 4 аймгийн 5 сумын нутагт 5 тохиолдлын голомтод тогтоосон хорио цээрийн дэглэм үргэлжилж байна.
Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр багийн “Малчин” хорооллын 1 дүгээр гудамжны 7 тоотод иргэн Т-ийн 5 гахай, 2 дугаар гудамжны 5 тоотод иргэн М-ийн 5 гахай халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилснийг тусгаарлан, сумын хогийн цэгт 12 гахай 2015.10.27-ны өдөр үхсэнийг булж устган, сэг зэмээс дээж авч УМЭАЦЛ-д шинжлэхэд 2015.10.30-ны өдрийн хариугаар “Гахайн сонгомол мялзан” өвчин болох нь;
Дорноговь аймгийн Айраг сумын Сайн-Ус багийн “Авдрантын цагаан хад” гэдэг газар малчин Г-ийн 13 хонь, мөн сумын Нүдэн багийн “Дэлийн булаг” гэдэг газар малчин Л-ийн 23 хонь, нийт 36 хонь 2015.10.03-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилснийг тусгаарлаж, клиник шинж тэмдгийг үндэслэн “Хонины цэцэг” өвчнөөр өвчилсөн болох нь;
Сүхбаатар аймгийн Халзан сумын Сайншанд багийн “Гурван толгой” гэдэг газар малчин Г-ийн 98 хонь 2015.10.10-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилснийг тусгаарлан дээж авч УМЭАЦЛ-д шинжлэхэд 2015.10.16-ны өдрийн хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;
Дорноговь аймгийн Сайншанд сумын 3 дугаар багийн “Говийн зах” гэдэг газар малчин Б-ийн 2 хонь 2015.10.20-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилснийг тусгаарлан дээж авч УМЭАЦТЛ-д хүргүүлсэн. 2015.10.21-ний өдрийн 1105 дугаар шинжилгээний хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;
Хэнтий аймгийн Мөрөн сумын Өлзийт багийн “Дойдын-Энгэр” гэдэг газар малчин Т-ийн 1 үхэр 2015.10.17-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилсөн тул булж устган, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлэхэд 2015.10.19-ний өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь тус тус тогтоогдсон.
3. Ой хээрийн түймэр:
Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын “Хөндлөн хайлааст” багийн /сумаас зүүн зүгт 90 км-т/ “Уртын цагаан-Овоо” гэдэг газар хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.11.04-ний 10:28 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 12 алба хаагч, 1 автомашин, Хилийн 0146 дугаар ангийн 39 албан хаагч, 4 автомашин, орон нутгаас 21 иргэн, 1 автомашин, нийт 72 хүн 8 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 2015.11.04-ний өдрийн 19:30 цагт цурманд оруулан мөн өдрийн 20:10 цагт бүрэн унтрааж, тус сумын Байгаль орчны байцаагч А-д хүлээлгэн өгсөн.
4. Объектын гал түймэр:
Нийслэлд гал түймрийн 6, орон нутагт гал түймрийн 1 дуудлагатай байлаа.
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Орбитын 65 дугаар гудамжны 13 тоотод хүлэмж шатаж байна гэсэн дуудлагыг 2015.11.04-ний 07:09 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 26 дугаар ангийн 7 алба хаагч,
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Зээлийн 27 дугаар гудамжны 4 тоотод байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2015.11.04-ний 12:35 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 29 дүгээр ангийн 7 алба хаагч,
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Баянтүрүүний 23 дугаар гудамжны 3 тоотод гэр шатаж байна гэсэн дуудлагыг 2015.11.04-ний 14:29 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 26 дугаар ангийн 7 алба хаагч,
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, Бэлхийн 7 дугаар гудамжны 130 тоотод амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 2015.11.04-ний 23:18 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 10 дугаар ангийн 8 алба хаагч,
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Доод салхитын 4 дүгээр гудамжны 85 тоотод байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2015.11.04-ний 23:03 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 34 дүгээр ангийн 7 алба хаагч,
Нийслэлийн Баянгол дүүргийн 22 дугаар хороо, Зүүн нарангийн 17 дугаар 14 тоотод байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2015.11.04-ний 23:20 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 10 дугаар ангийн 7 алба хаагч,
Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 3 дугаар багийн Худалдааны гудамжны 6 тоотод байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2015.11.04-ний 12:50 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 15 дугаар ангийн 6 алба хаагч тус тус ажиллаж унтраасан.
ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР