Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Нутгийн баруун хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар багавтар үүлтэй. Баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр ялимгүй цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос 5-10 м/с. Увс нуур болон  Дархадын хотгор,  Завхан голын эх, Идэр, Тэс голын  хөндийгөөр 17-22  градус,  Хөвсгөлийн уулс, Хэрлэн, Онон, Халх голын хөндийгөөр  11-16 градус, Их нууруудын хотгор, Хангай, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн Бэлчир, Эг-Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 7-12 градус хүйтэн,  Алтайн өвөр говь болон цас багатай энгэр ээвэр газар, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 4 градус хүйтнээс 1 градус дулаан, бусад нутгаар 4-9 градус хүйтэн байна.

Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос 4-9 м/с, 5-7 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 19-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төв болон говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 20-нд ихэнх нутгаар, 21-нд төв болон зүүн аймгуудын нутгаар, 22-нд төв болон зүүн аймгуудын нутгийн  хойд хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи 19-нд зарим газраар, 20-нд ихэнх нутгаар, 21-нд говь, талын нутгаар 13-15 м/с хүрч ширүүснэ. 19-нд нутгийн хойд хэсгээр, 20-нд ихэнх нутгаар хүйтэрч, Увс нуурын хотгор болон Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 32-37 градус, өдөртөө 17-22 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг-Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Халх голын хөндийгөөр шөнөдөө 23-28 градус, өдөртөө 10-15 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 12-17 градус, өдөртөө 2-7градус, бусад нутгаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 7-12 градус хүйтэн байна.

2.Гал түймэр:

Хувийн өмчид гарсан:  Төв аймгийн Сэргэлэн сумын 1 дүгээр багийн “Баянбүрд” гэдэг газар автозамын зорчих хэсэгт ачааны автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 02.17-ны өдрийн 10:34 цагт хүлээн авч нийслэлийн Багахангай дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 80 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 24 км замыг туулан 10:53 цагт очиж, иргэн Г-гийн эзэмшлийн “Норд ви 3” загварын ачааны автомашины чиргүүлийн хойд дугуй шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороонд суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 02.17-ны өдрийн 10:59 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 6 км замыг туулан 11:07 цагт очиж, иргэн Б-гийн эзэмшлийн “Исузу бигхорн” загварын суудлын автомашины шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан.

Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 02.17-ны өдрийн 11:19 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 3 км замыг туулан 11:25 цагт очиж, иргэн С-ийн 5х7 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан.

Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 02.17-ны өдрийн 20:54 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 9 км замыг туулан 21:08 цагт очиж, иргэн Ц.Өлзийбатын 6х7 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан.

Дархан-Уул аймгийн Дархан сумын Малчин багийн “5 шар” гэдэг газар автозамын зорчих хэсэгт суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 02.17-ны өдрийн 14:07 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 14 км замыг туулан 14:23 цагт очиж, иргэн Ө-гийн эзэмшлийн “Экс трайл” загварын суудлын автомашины хөдөлгүүрийн хэсэг шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.

3.Байгаль цаг агаарын аюулт үзэгдэл:

Газар хөдлөлт: Говь-Алтай аймгийн Жаргалан сумын Завхан гол багийн “Ямаан-Ус” гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт 14 км-т, Ө-46095’00”, У-96010’00”/ 02.17-ны өдрийн 11:14 цагт 4.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг ООГХ-ээс мөн өдрийн 11:28 цагт цахим шуудангаар хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Жаргалан сумын Засаг даргын Тамгын газрын даргатай холбогдож тодруулахад иргэдэд газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдсэн бөгөөд учирсан хохиролгүй гэж мэдэгдсэн.

4.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Эрэн хайх ажиллагааНийслэлийн Багануур дүүргийн Төв аймгийн Баянжаргалан сумаас Багануур дүүргийн чиглэлд иргэн Б /42 настай, эрэгтэй/ Төв аймгийн Баянжаргалан сумаас нийслэлийн Багануур дүүрэг рүү явна гэж 02.15-ны өдрийн 18:00 цагийн орчим “Ниссан вингрөүд” загварын суудлын автомашинтай гараад сураггүй болсон тухай дуудлагыг 02.16-ны өдрийн 23:25 цагт хүлээн авсан. Нийслэлийн Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 64 дүгээр ангийн 7 алба хаагч, ар гэрийн 6 хүн, нийт 13 хүн, 3 автомашинтайгаар 02.17-ны өдрийн 06:00 цагаас эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, мөн өдрийн 12:47 цагт Төв аймгийн Баянжаргалан сумаас баруун хойд зүгт 20 км-т “Төгрөгийн уурхай” гэдэг газар автомашин нь эвдэрч, цасанд суусан байхад нь эсэн мэнд олж, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн.

Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын Баянзүрх багийн “Бурхан халдун” ууланд /аймгийн төвөөс 400 км-т, сумын төвөөс баруун хойд зүгт 200 км-т/ Ландкруйзер-200 загварын автомашинтай 5 хүн “Бурхан халдун” ууланд гараад буцах замдаа нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн харьяат Э /35 настай, эрэгтэй/ нас барсан тул тусламж хэрэгтэй байна гэсэн дуудлагыг иргэн Б 02.16-ны өдрийн 22:18 цагт өгсөн. Тус аймгийн Цагдаагийн газрын 3 алба хаагч, 1 автомашинтай Биндэр сумаас 02:15 цагт, аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын 6 алба хаагч, 1 автомашинтай 06:00 цагт “Бурхан халдун” уулын чиглэлд тус тус хөдөлгөөн үйлдсэн. Тус аймгийн Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад Г.Сүхбаатар мөн өдрийн 17:16 цагт Эрэн хайх, аврах салбарын дарга, ахмад Ч.Гантогтохтой утсаар холбогдож “Бурхан халдун” уулнаас тухайн иргэний цогцсыг буулгаж, аймгийн төв рүү авч явсан гэж мэдэгдсэн тул эрэн хайх ажиллагааг зогсоосон.    

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top