Гал унтраах- аврах спортын ХI удаагийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол Улсын онцгой байдлын албаны шигшээ багийн бүрэлдэхүүн оролцлоо

ОХУ-ын Санктпетербург хотноо болсон  Гал унтраах- аврах спортын ХI удаагийн Дэлхийн аварга шалгаруулах  тэмцээнд Монгол Улсын онцгой байдлын албаны  шигшээ багийн бүрэлдэхүүн спортын дөрвөн төрөлд оролцсон.

1

Багийн ахлагчаар Монголын гал унтраах техникийн олон төрөлт спортын холбооны удирдах зөвлөлийн гишүүн, онцгой байдлын бэлтгэл хурандаа О.Ганхуяг багийн дасгалжуулагчаар ХСИС-ийн Онцгой байдлын сургуулийн багш, онцгой  байдлын дэд хурандаа С.Баттөмөр, шигшээ багийн тамирчнаар Төв аймгийн ОБГ-ын гал унтраах, аврах 24 дүгээр ангийн захирагч, онцгой байдлын ахлах дэслэгч Э.Энхбат, Дорнод аймгийн ОБГ-ын гал унтраах,  аврах 52 дугаар ангийн салаан захирагч, онцгой байдлын ахлах дэслэгч Н.Нямсүрэн, Сэлэнгэ аймгийн ОБГ-ын гал  унтраах, аврах 19 дүгээр ангийн салаан  захирагч, онцгой байдлын дэслэгч  Д.Алтансүх, Булган аймгийн ОБГ-ын гал унтраах, аврах 50 дугаар ангийн салаан  захирагч, онцгой байдлын дэслэгч О.Батсайхан, Орхон аймгийн ОБГ-ын гал унтраах аврах 56 дугаар ангийн гал сөнөөгч, онцгой байдлын ахлах ахлагч Ж.Эрдэнэбат,  Сэлэнгэ аймгийн ОБГ-ын гап унтраах, аврах 36 дугаар ангийн гал  сөнөөгч, онцгой байдлын ахлагч С.Даваатөгс,  Баянхонгор аймгийн ОБГ-ын гал унтраах, аврах 16 дугаар ангийн гал сөнөөгч, онцгой байдлын ахлагч Г.Баттулга, ХСИС-ийн Онцгой байдлын сургуулийн сонсогч Б.Эрдэнэсайхан нар тус тус оролцсон байна.

2

3

Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцсон багийн бүрэлдэхүүнийг Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын мэргэжлийн спортыг хөгжүүлэх зорилгоор Онцгой байдлын ерөнхий газрын Гал унтраах техникийн олон төрөлт спортын Улсын шигшээ багийг Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2015 оны 02 дугаар сарын 16 ны өдрийн А43 дугаар тушаалаар байгуулж, улирал тутам 14 хоногийн нэгдсэн бэлтгэл сургалтад хамрагдсан тамирчид болон 2015 оны 07 дугаар сарын 18-19 өдрүүдэд Баянхонгор аймгийн төвд зохион байгуулсан Кпубын аварга шалгаруулах тэмцээнд эхний 12 дугаар байрт шалгарсан тамирчдаас сонгон шалгаруулсан байна.

5

Гал унтраах-аврах спортын дэлхийн аварга шалгаруулах XI удаагийн тэмцээнд Азербайджан, Австри, Болгар, Монгол, Польш, Беларусь, Чех, ОХУ-ын I, II, Узбекистан, Словак, Турк, Солонгос, Казахстан, Герман улсын эрэгтэй 15 багийн 120 тамирчин, ОХУ-ын I, II, Беларусь, Чех, Герман, Казахстан, Латви, Турк, Польш улсын эмэгтэй 8 багийн 66 тамирчин оролцсон.

4

 

Монгол улс шигшээ багийн сүүлийн 3 жилд үзүүлсэн амжилт

6

scroll to top