Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Улаанбаатар хот болон Архангай, Баянхонгор, Говьсүмбэр, Дархан-Уул, Дундговь,  Дорноговь, Завхан, Өвөрхангай, Увс, Хөвсгөл, Хэнтий аймгийн нутгаар цас орсон. Бусад  нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Ихэнх нутгаар үүлэрхэг. Төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос 5-10 м/с, зарим газраар 13-15 м/с хүрч ширүүснэ. Хүйтэрч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг, Эг-Үүр голын хөндий, Хөвсгөлийн уулсаар 19-24 градус, Их нууруудын хотгор болон Хангай, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн Бэлчир орчим, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр 10-15 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 1 градус дулаанаас 4 градус хүйтэн, бусад нутгаар 4-9 градус хүйтэн байна.

Улаанбаатар хотод:  Үүлэрхэг, цас орж, цасан шуурга шуурна, салхи баруун хойноос 7-12 м/с, өчигдрөөс хүйтэрч 10-12 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 21, 23-нд зүүн аймгуудын ихэнх нутгаар, 22-нд төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 24-нд баруун болон төвийн аймгуудын зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Салхи 21, 22-нд ихэнх нутгаар, 23-нд говь, талын нутгаар 14-16 м/с хүрч ширүүснэ. 21-нд нутгийн баруун хэсгээр, 22-нд ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч сулрах боловч бусад хугацаанд хүйтэрч Увс нуурын хотгор болон Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 33-38 градус, өдөртөө 20-25 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг-Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 25-30 градус, өдөртөө 11-16 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 12-17 градус, өдөртөө 2-7 градус, бусад нутгаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 7-12 градус хүйтэн байна.

2.Гал түймэр:

Хувийн өмчид гарсанДорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар багийн “Задгай”-д иргэн М-ийн 8х8 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байна гэсэн дуудлагыг 02.19-ний өдрийн 10:50 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 52 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 3.5 км зам туулан 10:55 цагт очиж 30 минут ажиллаж унтраасан.

Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар багт иргэн О-гийн 10.4х8.5 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байна гэсэн дуудлагыг 02.19-ний өдрийн 14:46 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 2 км зам туулан 14:49 цагт очиж 15 минут ажиллаж унтраасан.

Дорноговь аймгийн Сайншанд сумын 2 дугаар багт иргэн Э-гийн 3х4 метрийн хэмжээтэй амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 02.19-ний өдрийн 15:56 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 33 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 2.5 км зам туулан 15:59 цагт очиж 20 минут ажиллаж унтраасан. Уг гал түймэрт иргэн Э /45 настай, эмэгтэй/ өртөж нас барсан тул цогцсыг гаргаж тус аймгийн Цагдаагийн газрын жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн.

Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 1 дүгээр багт иргэн  С-ийн 5 ханатай гэр шатаж байна гэсэн дуудлагыг 02.19-ний өдрийн 17:02 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 12 дугаар ангийн 6 алба хаагч, 2 автомашинтай 2 км зам туулан 17:06 цагт очиж 30 минут ажиллаж унтраасан.

Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын Тэвш багийн “Лүнгийн-Овоо” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 12 км-т/ малчин Б-гийн 5х7 метрийн хэмжээтэй малын хашаа, 3х4 метрийн хэмжээтэй граж, “Портер” загварын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 02.20-ны өдрийн 02:40 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 37 дугаар ангийн 7 алба хаагч 2 автомашинтай 12 км зам туулан 03:06 цагт очиж, 1 цаг 20 минут ажиллаж унтраасан.  

3.Байгаль цаг агаарын аюулт үзэгдэл:

Газар хөдлөлт: Дорнод аймгийн Матад сумын Буян-Өндөр багийн “Царилтын хошуу” гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт 80 км-т, Ө-46°58’12” У-116°19’30”/ 02.19-ний өдрийн 06:17 цагт 4.27 магнитудын хүчтэй газар хөдлөл болсон тухай мэдээллийг ООГХ-ээс цахим шуудангаар мөн өдрийн 07:05 цагт ирүүлсэн. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг даргын Тамгын газрын даргаас тодруулахад иргэдэд чичирхийлэл мэдрэгдсэн бөгөөд хохирол учраагүй тухай мэдээлсэн.

4.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Цасанд суусанЗавхан аймгийн Тосонцэнгэл сумын Идэр багийн “Нүхэн хад” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 8 км-т/ ачааны автомашин цасанд суусан тухай дуудлагыг 02.19-ний өдрийн 20:20 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Тосонцэнгэл сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 39 дүгээр ангийн 3 алба хаагч, 1 автомашинтай 8 км зам туулан 21:27 цагт очиход тус багийн “Цагаан ширт” гэдэг газраас сумын төвийн чиглэлд 5 зорчигчтой /3 хүүхэд, 2 том хүн/ зорчиж явсан иргэн Б-гийн “Пронтер” загварын ачааны автомашин цасанд суусан тул татан гаргасан.  

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top