Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Нийслэл Улаанбаатар хот, Говьсүмбэр, Дархан-Уул, Дорнод, Дундговь, Орхон, Сүхбаатар, Сэлэнгэ, Төв, Хэнтий аймгуудаар цас орж, Говьсүмбэр аймагт цасан шуурга шуурсан. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Зүүн аймгуудын нутгаар үүлэрхэг, нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар солигдмол үүлтэй, цас орохгүй. Салхи нутгийн баруун хэсгээр баруунаас, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг, Эг-Үүр голын хөндий, Хөвсгөлийн уулсаар 19-24 градус, Их нууруудын хотгор болон Хангай, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн Бэлчир орчим, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр 10-15 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 0-5 градус, бусад нутгаар 4-9 градус хүйтэн байна.

Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 10-12 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 23-нд баруун, төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 24-нд баруун аймгуудын нутгийн ихэнх, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 25-нд баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Салхи 22-23-нд зарим газраар, 24-нд нутгийн өмнөд хэсгээр секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Увс нуурын хотгор болон Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 31-36 градус, өдөртөө 19-24 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг-Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 24-29 градус, өдөртөө 8-13 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 12-17 градус хүйтэн, өдөртөө 1 градус дулаанаас 4 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 4-9 градус хүйтэн байна.

2.Гал түймэр:

 Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Сэлхийн зусланд иргэн Б-ийн 8×8 метрийн хэмжээтэй мансардтай байшин шатаж байна гэсэн дуудлагыг 02.20-ны өдрийн 12:11 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 9 км замыг туулан 12:21 цагт очиж 30 минут ажиллаж унтраасан.

Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Дуурсах багийн 15 дугаар гудамжинд иргэн С-ийн 4 ханатай гэр шатаж байна гэсэн дуудлагыг 02.20-ны өдрийн 15:11 цагт хүлээн авсан. Тус аймгийн Гал түймэр унтраах, аврах 16 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 4.2 км замыг туулан 15:15 цагт очиж 40 минут ажиллаж унтраасан. Уг гал түймэрт С /1 нас, эмэгтэй/, У /4 настай, эмэгтэй/ нар өртөж нас барсан тул цогцсыг гаргаж тус аймгийн Цагдаагийн газрын жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн.

Нийслэлийн Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Туулын 4 дүгээр гудамжинд иргэн С-ийн 10×5 метрийн хэмжээтэй байшин шатаж гэсэн дуудлагыг 02.20-ны өдрийн 20:49 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 4.5 км замыг туулан 20:55 цагт очиж 40 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Дээд Салхитын 26 дугаар гудамжинд иргэн Н-ийн 8×6 метрийн хэмжээтэй байшингийн 2.5×8 метрийн хэмжээтэй өргөтгөл шатаж байна гэсэн дуудлагыг 02.21-ний өдрийн 00:09 цагт хүлээн авсан. Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 5 км замыг туулан 00:18 цагт очиж 30 минут ажиллаж унтраасан.

Дорнод аймгийн Хэрлэн (Сүмбэр) 3 дугаар багийн Бат-Уул хорооллын 1 дүгээр гудамжинд иргэн Б-ийн 6х5 метрийн хэмжээтэй байшин шатаж байна гэсэн дуудлагыг 02.21-ний өдрийн 03:52 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 52 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 5 км зам туулан 03:59 цагт очиж 25 минут ажиллаж унтрааж, иргэн Б-д хүлээлгэн өгсөн.

3.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Эрэн хайх ажиллагаа /төөрсөн/:Нийслэлийн Багахангай дүүргээс баруун хойд зүгт 40 км Иргэн Д /69 настай эрэгтэй/, Г/25 настай, эмэгтэй/, Г /26 настай, эрэгтэй/ Портер загварын автомашинтай Төв аймгийн Баян сумаас 11:00 цагийн орчим гараад одоог болтол сураггүй байна гэсэн дуудлагыг 02.20-ны өдрийн 17:51 цагт хүлээн авсан. Багахангай дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 3 алба хаагч, 1 автомашинтайгаар 18:35 цагаас эрэн хайх ажиллагааг эхлүүлж Багахангай дүүргээс баруун хойд зүгт 40 км, “Гөлтгөнө” гэдэг газраас автомашин нь цасанд суусан, төөрсөн байсныг эсэн мэнд олсон.

Нийслэлийн Багахангай дүүргээс баруун хойно байрлах Үнэгтэй ууланд иргэн Б/35 настай, эрэгтэй/, Б /28 настай, эрэгтэй/ нар 09 цагийн үед хониндоо мотоцикльтэй яваад одоо болтол сураггүй байна гэсэн дуудлагыг 02.20-ны өдрийн 22:15 цагт хүлээн авсан. Багахангай дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 5 алба хаагч, 1 автомашинтайгаар 22:45 эрэн хайх ажиллагааг эхлүүлж Төв аймгийн Баян сумын нутаг Цант бригад гэдэг газраас дугуй нь хагарч, бензин нь дууссан, төөрч явсаныг 00:25 цагт эсэн мэнд олсон.

 Бусад: Баянхонгор аймгийн Хүрээмарал сумын Норовлин багийн “Бор овооны давс” гэдэг газар /Хүрээмарал сумаас баруун урд зүгт 45 км, Бууцагаан сумаас баруун хойд зүгт 40 км/ Улаанбаатар хотоос Говь-Алтай аймгийн чиглэлд зорчиж явсан иргэн М-ийн “Тоёота акуа” загварын  автомашин /1 зорчигчтой/ шаварт суусан тухай дуудлагыг 02.20-ны өдрийн 20:30 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Бууцагаан сум дахь Гал түймэр унтраах, аврах 72 дугаар ангийн 5 алба хаагч, 1 автомашинтай 40 км замыг туулан 22:08 цагт очиж 14 минут ажиллаж автомашиныг татан гаргасан.

4.Мэдээлэл:

Бусад төрлийн мэдээлэл: Дундговь аймгийн Цагаандэлгэр сумын Жаргалант багийн “Улаантолгой” гэдэг газар /сумын төвөөс зүүн урд зүгт 52 км/ Малчин О-ын малын хашаа, бууц 02.20-ны өдрийн 01:00-02:00 цагийн орчим шатсан тухай мэдээллийг 02.20-ны өдрийн 17:24 цагт хүлээн авсан. Эзэнгүй байсан.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top