Олон улсын стандартуудыг нэвтрүүлнэ

87024929_2816684098396224_3596484276549320704_o.jpg

   НОБГ-ын Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Гал түймэр унтраах, аврах 10 дугаар анги олон улсын чанарын менежментийн тогтолцоо MNS ISO-9001, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн менежментийн тогтолцоо ISO-45001 стандартыг тус тус нэвтрүүлэхээр ажиллаж байна.

 Энэ хүрээнд хамтран ажиллаж байгаа “Mon sertf” ХХК-ийн тэргүүлэх болон ахлах, зөвлөх аудиторууд хэлтсийн бие бүрэлдэхүүнд сургалт зохион байгуулж, байгууллагын үйл ажиллагаатай танилцлаа.  

  Олон улсын  стандартыг нэвтрүүлснээр байгуулллагын ерөнхий гүйцэтгэлийг сайжруулах, тогтвортой хөгжлийн санаачлагын суурь бий болгох, хэрэглэгчдэд чанартай үйлчилгээ үзүүлж тэдний сэтгэл ханамжийг дээшлүүлэх ач холбогдолтой юм гэж НОБГ-ын Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсээс мэдээллээ.

scroll to top