Улсын Онцгой комиссын шийдвэрээр өнөөдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Автозамын шалган нэвтрүүлэх боомт түр нээгдэж, эх орондоо буцах хүсэлт гаргасан БНХАУ-ын иргэдийг буцаах ажлыг зохион байгууллаа.
БНХАУ-ын 54 иргэнд эрүүл мэндийн хяналтыг хийн, улсын хилээр нэвтрүүлсэн бөгөөд халдварт өвчний сэжигтэй зорчигч илрээгүй байна.
![](https://nema.gov.mn/wp-content/uploads/2020/02/87071222_187443655825264_4856982707487375360_n.jpg)
Иргэдийг автобусаар авто замын шалган нэвтрүүлэх боомтод авчирч, улсын хилийг нэвтрүүлэн, тээврийн хэрэгсэлд халдваргүйтгэл хийн ажиллалаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
![](https://nema.gov.mn/wp-content/uploads/2020/02/85134871_238595537157236_5535585195203231744_n.jpg)