БНСУ-ын нислэгийг 03 дугаар сарын 02-ныг хүртэл түр зогсоох шийдвэрийг гаргалаа

J1A8980.jpg

  Улсын Онцгой комисс өнөөдөр хуралдаж,  БНСУ-д шинэ коронавируст халдварын тархалт эрчимтэй нэмэгдэж байгаатай холбогдуулан Инчён болон Бусаны бүх нислэгийг 2020 оны 02 дугаар сарын 25-аас 03 дугаар сарын 02-ныг хүртэл түр зогсоох шийдвэрийг гаргалаа.

 Мөн тус улсаар дамжин өнгөрч байгаа транзит зорчигчдыг Инчоны буудлаас авахаар зохицуулалтыг хийсэн юм.

 Нийт 3,668 хүн тийзээ авсан байгаа бөгөөд 2,504 хүн явах захиалга өгсөн байна. Эдгээр тийзүүд үнэгүй буцаагдана. Авиа компаниудад хорио тавигдсан үед одоо авсан тийзээр явах бололцоог хангаж өгөх чиглэл өглөө гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

scroll to top