1. Эрэн хайх, аврах ажиллагаа:
Сураггүй болсон: Төв аймгийн Батсүмбэр сумын харьяат иргэн Б /30 настай, эрэгтэй/ тус аймгийн Эрдэнэ сумын ”Естийн рашааны-Ар хоёр-Юндэн” гэдэг газар ойд самар түүхээр явж байгаад 2015.10.26-ны өдрөөс сураггүй болсон тухай дуудлагыг 2015.10.31-ний өдрийн 01:35 цагт хүлээн авч Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын Гал унтраах, аврах 19 дүгээр ангийн 7 албан хаагч, 1 автомашин, ар гэрийн 5 хүн, 1 автомашинтай, нийт 12 хүн, 2 техник хэрэгсэлтэйгээр 2015.11.05-ны өдрийн 11:15 цагаас эхлэн “Хонг”-ийн голын /сумаас зүүн зүгт 100 км/ орчимд эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.
Аврах ажиллагаа: Нийслэлийн Хан-Уул дүүргийн 9 дүгээр хорооны Буянт-Ухаа II цогцолборын зүүн хойд талд шороонд хүн дарагдсан байна гэсэн дуудлагыг 2015.11.05-ны өдрийн 11:19 цагт хүлээн авч Нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн 7 албан хаагч, 2 автомашинтайгаар ажиллаж Шинэ Яармаг хорооллын бохирын хоолой тавих шуудууны 6 метрийн гүн нүхэнд “Гурван булаг сант” ХХК-ийн ажилчин иргэн А /21 настай, эрэгтэй/ нь зүүн хөлийн өвдөг хэсгээрээ хөрсний хөлдүү шороо болон төмөр хоолойн завсар хавчуулагдсан байсныг гаргаж, ГССҮТ-д хүлээлгэн өгсөн.
2. Аюулт үзэгдлийн талаар:
Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчний тухайд: 1 аймгийн 1 сумын нутагт “Гахайн сонгомол мялзан” өвчний 1, 2 аймгийн 3 сумын нутагт “Хонины цэцэг” өвчний 3, нийт 3 аймгийн 4 сумын нутагт 4 тохиолдлын голомтод тогтоосон хорио цээрийн дэглэм үргэлжилж байна.
Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр багийн “Малчин” хорооллын 1 дүгээр гудамжны 7 тоотод иргэн Т-ийн 5 гахай, 2 дугаар гудамжны 5 тоотод иргэн М-ийн 5 гахай халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилснийг тусгаарлан, сумын хогийн цэгт 12 гахай 2015.10.27-ны өдөр үхсэнийг булж устган, сэг зэмээс дээж авч УМЭАЦЛ-д шинжлэхэд 2015.10.30-ны өдрийн хариугаар “Гахайн сонгомол мялзан” өвчин болох нь;
Дорноговь аймгийн Айраг сумын Сайн-Ус багийн “Авдрантын цагаан хад” гэдэг газар малчин Г-ийн 13 хонь, мөн сумын Нүдэн багийн “Дэлийн булаг” гэдэг газар малчин Л-ийн 23 хонь, нийт 36 хонь 2015.10.03-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилснийг тусгаарлаж, клиник шинж тэмдгийг үндэслэн “Хонины цэцэг” өвчнөөр өвчилсөн болох нь;
Сүхбаатар аймгийн Халзан сумын Сайншанд багийн “Гурван толгой” гэдэг газар малчин Г-ийн 98 хонь 2015.10.10-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилснийг тусгаарлан дээж авч УМЭАЦЛ-д шинжлэхэд 2015.10.16-ны өдрийн хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;
Дорноговь аймгийн Сайншанд сумын 3 дугаар багийн “Говийн зах” гэдэг газар малчин Б-ийн 2 хонь 2015.10.20-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилснийг тусгаарлан дээж авч УМЭАЦТЛ-д хүргүүлсэн. 2015.10.21-ний өдрийн 1105 дугаар шинжилгээний хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь тус тус тогтоогдсон.
3. Ой хээрийн түймэр:
Дорнод аймгийн Матад сумын Эрдэнэбадрах багийн “Таван толгой” гэдэг газар /сумын төвөөс зүүн урд 60 км-т/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.11.05-ны өдрийн 14:40 цагт хүлээн авч Орон нутгийн 19 хүн, 2 автомашин, газрын тосны “Дачин тамсаг” 21 дүгээр талбайгаас 12 хүн, 4 автомашин, нийт 31 иргэн 6 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 2015.11.05-ны өдрийн 20:05 цагт унтраасан.
4. Объектын гал түймэр:
Нийслэлд гал түймрийн 1, орон нутагт гал түймрийн 3 дуудлагатай байлаа.
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны 64 дүгээр байрны 3 дугаар орцны 56/б тоотод иргэн Д-н гал тогооны өрөөний эд зүйлс шатаж байна гэсэн дуудлагыг 2015.11.05-ны өдрийн 16:39 цагт хүлээн авч Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 10 дугаар ангийн 5 албан хаагч;
Дархан-Уул аймгийн Дархан сумын 3 дугаар багийн “Цантын” 1 дүгээр гудамжийн 7 тоотод автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 2015.11. 05-ны 09:00 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 54 дүгээр ангийн 5 албан хаагч;
Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Баяншанд багийн 8 дугаар гудамжны 3 тоотод эзэнгүй 5 ханатай гэр шатаж байна гэсэн дуудлагыг 2015.11.05-ны өдрийн 12:58 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 59 дүгээр ангийн 7 албан хаагч;
Төв аймгийн “Хустайн даваа”-ны авто замын зорчих хэсэгт дээр Микро автобус шатаж байна гэсэн дуудлагыг 2015.11.05-ны өдрийн 14:29 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 24 дүгээр ангийн 6 албан хаагч тус тус ажиллаж унтраасан.
5.Тээврийн хэрэгслийн осол:
Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын Эмээлт багийн нутаг “Бүрд” гэдэг газар /аймгийн төвөөс 35 км зайтай/ автозамын зорчих хэсэгт 40-29 ӨВА улсын дугаартай “Портер” загварын автомашин, 25-51УБР улсын дугаартай “Истана” загварын автомашинтай мөргөлдөж олон тооны хүн гэмтсэн тухай дуудлагыг 2015.11.05-ны өдрийн 16:30 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 6 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж “Портер” загварын автомашинд зорчиж явсан иргэн С /34 настай, эрэгтэй/ автомашины эд ангид хавчуулагдан нас барсан байсныг гаргаж цагдаагийн байгууллагад; иргэн Т /28 настай, эрэгтэй/-ийн хөлийн дунд чөмөг хугарсан, Мөн “Истана” загварын автомашинд зорчиж явсан 23-74 насны 11 том хүн, 2-14 насны 5 хүүхэд хөнгөн, хүндэвтэр, хүнд, маш хүнд гэмтсэн байсныг гаргаж, эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэн аймгийн ЯТТөвд хүлээлгэн өгсөн.
ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР