Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

    1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт:  Дорнод аймагт цас оросон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

   Өнөөдөр:   Баруун аймгуудын нутгаар солигдмол үүлтэй, бусад нутгаар үүлшинэ. Төвийн аймгуудын ихэнх нутаг, баруун болон зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи нутгийн баруун хагаст баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс 7-12 м/с, Алтайн салбар уулсаар түр зуур 18-20 м/с, говь, тал, хээрийн нутгаар 13-15 м/с хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс, Эг-Үүр голын хөндийгөөр 12-17 градус, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Халх голын хөндийгөөр 7-12 градус хүйтэн, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн хойд хэсгээр 2 градус хүйтнээс 3 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 5-10 градус дулаан, бусад нутгаар 3-8 градус хүйтэн байна.  

Улаанбаатар хотод:  Үүлшинэ, ялимгүй цас орно, салхи баруун өмнөөс 7-12 м/с, өдөртөө 5-7 градус хүйтэн байна.

2.Гал түймэр:

Хувийн өмчид гарсан: Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр багийн “Цацал”-ын 3 дугаар гудамжинд иргэн Б-ийн  8х6 метрийн хэмжээтэй байшин шатаж байна гэсэн дуудлагыг  02.27-ны өдрийн 11:10 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 32 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 3 км зам туулан 11:12 цагт очиж 1 цаг ажиллаж унтраасан.

Ховд аймгийн Жаргалант сумын Буянт багийн 1 дүгээр гудамжинд    иргэн С-ийн 4 ханатай гэр шатаж байна гэсэн дуудлагыг 02.27-ны өдрийн 16:00 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 48 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 3 км зам туулан 16:05 цагт очиж 5 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хорооны “Хангай”н 22 дугаар гудамжинд иргэн Б-ын эзэмшлийн “Марч” загварын суулдын автомашины хөдөлгүүр шатаж байна гэсэн дуудлагыг 02.28-ны өдрийн 06:10 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай  3 км зам туулан 06:16 цагт очиж 5 минут ажиллаж унтраасан.

3.Мэдээлэл:

Бусад төрлийн мэдээлэл: Өмнөговь аймгийн Булган сумын Дэн багийн “Талай” гэдэг газарт /сумын төвөөс хойд зүгт 50 км-т/ тус багийн харьяат малчин О/37 настай, эмэгтэй/ 02.26-ны өдрийн 18:00 цагийн орчим  гэрийнхэнтэйгээ маргалдаад гэрээсээ явган гараад сураггүй болсон тухай мэдээллийг 02.27-ны өдрийн 00:50 цагт хүлээн авсан. Тус сумын Засаг даргын Тамгын газрын 5 ажилтан, 1 автомашин, ар гэрийн 8 иргэн, 6 мотоцикл, нийт 13 хүн, 7 техник хэрэгсэлтэй 02.27-ны өдрийн 01:25 цагаас эхлэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулж мөн өдрийн 09:45 цагт гэрээс нь урд зүгт 40 км-т тус багийн “Дэн” гэдэг газраас  эсэн мэнд олсон тухай мэдээллийг 02.27-ны өдрийн 10:00 цагт иргэн Б аймгийн Онцгой байдлын газарт ирүүлсэн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top