Иргэд, аж ахуйн нэгж, байгууллагууд хандивын аянд нэгдэж байна

87905413_3510171282391426_2503911662361247744_o-1.jpg

  Дэлхий нийтэд тархаад байгаа коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээнд дэмжлэг үзүүлэх зорилгоор иргэд, аж ахуйн нэгж, байгууллагууд хандив тусламжийг ирүүлсээр байна.

Тухайлбал, Монгол Улсын 20 дахь аварга С.Мөнхбат хандивын аянд нэгдэж 20 сая төгрөгийг Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Ө.Энхтүвшинд өнөөдөр гардуулсан бол аж ахуйн нэгж, байгууллагуудыг тус аянд нэгдэхийг уриалж “Дацан трейд” ХХК-аас 10 сая төгрөгийг хандивлалаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

scroll to top