Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Улаанбаатар хот болон Архангай, Булган, Завхан, Орхон, Өвөрхангай, Өмнөговь, Сүхбаатар, Сэлэнгэ, Төв, Хөвсгөл аймгуудын нутгийн зарим хэсгээр цас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Нутгийн зүүн хагаст үүлэрхэг. Төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр зүүн өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар хойноос 9-14 м/с, говь, талын нутгаар 18-20 м/с хүрч ширүүснэ. Хүйтэрч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 12-17 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Эгь-Үүр, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 8-13 градус хүйтэн, Алтайн өвөр говиор 1-6 градус дулаан, бусад нутгаар 4-9 градус хүйтэн байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ. Цас орж, явган шуурга шуурна. Салхи баруун хойноос 5-10 м/с, зарим үед 12-14 м/с хүрч ширүүснэ. Хүйтэрч 8-10 градус хүйтэн байна.

Төлөв байдал:  3, 6-нд төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 4-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 5-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх, зүүн аймгуудын баруун хэсгээр цас орж салхи 14-16 м/с хүртэл ширүүсч цасан шуурга шуурна. 3, 6-нд нутгийн зүүн хагаст, 5-нд ихэнх нутгаар хүйтэрч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндий, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө  30-35 градус, өдөртөө 12-17 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Эг-Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 24-29 градус, өдөртөө 9-14 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 13-18 градус, өдөртөө 1-6 градус, бусад нутгаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 5-10 градус хүйтэн байна. Бусад хугацаанд өдөртөө хүйтний эрч суларна.

2.Гал түймэр:

Хувийн өмчид гарсанӨмнөговь аймгийн Даланзадгад сумын Баруунсайхан багт иргэн Г-гийн 5 ханатай гэр шатаж байна гэсэн дуудлагыг 03.01-ний өдрийн 09:28 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 21 дүгээр ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 3.5 км замыг туулан 09:31 цагт очиж, гэрийн 30 минут ажиллаж унтраасан. Уг гал түймрээс иргэн Г /55 настай, эрэгтэй, согтууруулах ундаа хэрэглэсэн/-ыг аварч, эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгсөн.             

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороонд “Золт” худалдааны төвийн цахилгаан хуваарилах самбар шатаж байна гэсэн дуудлагыг 03.01-ны өдрийн 11:44 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 1.5 км замыг туулан 11:46 цагт очиж, 5 минут ажиллаж унтраасан.

Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Сүлд багийн Улаанбаатар төмөр замын Замын-Үүдийн “Өртөө 2”-ын 7 дугаар зам дээр ачааны вагонд ачсан нүүрснээс утаа гарч байна гэсэн дуудлагыг 03.01-ний өдрийн 12:58 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 17 дугаар ангийн 6 алба хаагч, 2 автомашинтай 5 км замыг туулан 13:05 цагт очиж, 45 минут ажиллан унтраасан.

Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Бор гүвээ багт иргэн Э-гийн байшин шатаж байна гэсэн дуудлагыг 03.01-ний өдрийн 14:52 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 36 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 5 км замыг туулан 15:57 цагт очиж, 25 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 42 дугаар хороонд иргэн Э-гийн байшин шатаж байна гэсэн дуудлагыг 03.01-ний өдрийн 19:19 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 8 км замыг туулан 19:29 цагт очиж, 20 минут ажиллаж унтраасан. 

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороонд иргэн Б-гийн 4 ханатай гэр шатаж байна гэсэн дуудлагыг 03.01-ний өдрийн 21:18 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 3 км замыг туулан 21:24 цагт очиж, 5 минут ажиллаж унтраасан.

3. Эрэн хайх, аврах ажиллагаа:

Мөс цөмөрсөн: Увс аймгийн Сагил сумын Үүрэг нуур багийн “Булангийн-Үзүүр” гэдэг газарт /аймгийн төвөөс баруун хойд зүгт 90 км-т, сумын төвөөс баруун зүгт 70 км-т/ тус багийн “Мэргэн” гэдэг газраас “Хашаат” гэдэг газрын чиглэлд иргэн Ц-гийн жолоодож явсан “Кантер” загварын ачааны автомашин “Үүрэг нуур”-ын мөсөн дээгүүр зорчиж явах үед мөс цөмөрсөн тухай дуудлагыг 03.01-ний өдрийн 18:40 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн 10 алба хаагч, 1 автомашинтай 90 км замыг туулан 23:55 цагт очиж, нуурын эргээс 200 метрийн зайд цөмөрсөн байсныг 30 минут ажиллаж татан гаргасан.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top