Дэлхий нийтэд тархаад байгаа коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээнд дэмжлэг үзүүлэх зорилгоор иргэд, аж ахуйн нэгж, байгууллагууд хандив тусламжийг Улсын онцгой комисст ирүүлсээр байна.
Тухайлбал, “Херо энтертайнмент” болон “Монгол тулгатны зуун эрхэм төсөл”-ийн хамт олны зүгээс Бүгд Найрамдах Франц Улсын “Delta Plus” брендийн иж бүрэн хамгаалалтын 200 ширхэг хувцас, хамгаалалтын 40 ширхэг шилийг Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Ө.Энхтүвшинд гардуулан өглөө.
Мөн “Аварга” дээд сургуулийн хамт олноос 200 хонийг өнөөдөр хандивлалаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.