“Ачит Ихт” ХХК-аас 110 сая төгрөгийг хандивлалаа

88177404_2898663070156062_22325811235258368_o.jpg

Дэлхий нийтийг түгшээж, олон мянган хүний амь насыг авч одсон шинэ коронавируст халдвараас хүн ардаа хамгаалах, урьдчилан сэргийлэх зорилгоор дайчлагдан ажиллаж байгаа төрийн албан хаагчид болон мэргэжлийн хүмүүсийн амь нас, эрүүл мэндийг хамгаалахад шаардлагатай хувцас, багаж хэрэгсэл, бусад зүйлийг авахад зориулж “Ачит Ихт” ХХК-аас 100 сая төгрөгийг Улсын Онцгой комисст хандивлалаа.

 Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Ө. Энхтүвшин энэ үеэр “Ачит Ихт” компани нийгмийн хариуцлагын хүрээнд өмнө нь ойн түймэртэй тэмцэхэд зориулж, хандив өргөж байсныг онцлон тэмдэглээд, сайн үйлсийн буухиаг үргэлжлүүлж, тусламж үзүүлж байгаад гүн талархал илэрхийлье” хэмээн онцолсон юм.

 Мөн тус компани Орхон аймагт шинэ коронавируст халдвараас урьдчилан сэргийлэхэд шаардлагатай байгаа тоног төхөөрөмж, багаж хэрэгслийг авахад зориулж 10 сая төгрөг хандивласан бөгөөд нийт 110 сая төгрөгийн тусламж үзүүллээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

scroll to top