1. Эрэн хайх, аврах ажиллагаа:
Сураггүй болсон:Төв аймгийн Батсүмбэр сумын харьяат иргэн Б /30 настай, эрэгтэй/ тус аймгийн Эрдэнэ сумын ”Естийн рашааны-Ар хоёр-Юндэн” гэдэг газар ойд самар түүхээр явж байгаад 2015.10.26-ны өдрөөс сураггүй болсон тухай дуудлагыг 2015.10.31-ний өдрийн 01:35 цагт хүлээн авч Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын Гал унтраах, аврах 19 дүгээр ангийн 7 албан хаагч, 1 автомашин, ар гэрийн 5 хүн, 1 автомашинтай, нийт 12 хүн, 2 техник хэрэгсэлтэйгээр 2015.11.05-ны өдрийн 11:15 цагаас эхлэн “Хонг”-ийн голын /сумаас зүүн зүгт 100 км/ орчимд эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.
2. Аюулт үзэгдлийн талаар:
Газар хөдлөлт: Хөвсгөл аймгийн Ханх сумын төвөөсзүүн хойд зүгт 61 км-т 2015.11.07-ны өдрийн 06:42 цагт У-51080/00//, Ө-101041/00// газар зүйн солбилцолд 3.7 магнитутын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг ООГФХ-ээс цахим шуудангаар ирүүлсэн ба тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан сумын Засаг даргын Тамгын газрын дарга Б-ээс тодруулахад иргэдэд мэдрэгдсэн зүйлгүй, учирсан хохиролгүй байлаа.
Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчин: Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчний тухайд: 1 аймгийн 1 сумын нутагт “Гахайн сонгомол мялзан” өвчний 1, 2 аймгийн 3 сумын нутагт “Хонины цэцэг” өвчний 3, нийт 3 аймгийн 4 сумын нутагт 4 тохиолдлын голомтод тогтоосон хорио цээрийн дэглэм үргэлжилж байна.Үүнд:
Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр багийн “Малчин” хорооллын 1 дүгээр гудамжны 7 тоотод иргэн Т-ийн 5 гахай, 2 дугаар гудамжны 5 тоотод иргэн М-ийн 5 гахай халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилснийг тусгаарлан, сумын хогийн цэгт 12 гахай 2015.10.27-ны өдөр үхсэнийг булж устган, сэг зэмээс дээж авч УМЭАЦЛ-д шинжлэхэд 2015.10.30-ны өдрийн хариугаар “Гахайн сонгомол мялзан” өвчин болох нь;
Дорноговь аймгийн Айраг сумын Сайн-Ус багийн “Авдрантын цагаан хад” гэдэг газар малчин Г-ийн 13 хонь, мөн сумын Нүдэн багийн “Дэлийн булаг” гэдэг газар малчин Л-ийн 23 хонь, нийт 36 хонь 2015.10.03-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилснийг тусгаарлаж, клиник шинж тэмдгийг үндэслэн “Хонины цэцэг” өвчнөөр өвчилсөн болох нь;
Сүхбаатар аймгийн Халзан сумын Сайншанд багийн “Гурван толгой” гэдэг газар малчин Г-ийн 98 хонь 2015.10.10-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилснийг тусгаарлан дээж авч УМЭАЦЛ-д шинжлэхэд 2015.10.16-ны өдрийн хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;
Дорноговь аймгийн Сайншанд сумын 3 дугаар багийн “Говийн зах” гэдэг газар малчин Б-ийн 2 хонь 2015.10.20-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилснийг тусгаарлан дээж авч УМЭАЦТЛ-д хүргүүлсэн. 2015.10.21-ний өдрийн 1105 дугаар шинжилгээний хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь тус тус тогтоогдсон.
3. Ой хээрийн түймэр:
Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Хөндлөн хайлааст багийн “Модот гуу” гэдэг газар /сумын төвөөс зүүн урд зүгт 90 км/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.11.06-ны өдрийн 19:16 цагт хүлээн авч Хилийн 0146 дугаар ангийн 15 албан хаагч, 3 автомашин, орон нутгийн 40 иргэн, 4 автомашин, нийт 55 хүн, 7 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 2015.11.07-ны өдрийн 03:30 цагт;
Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын Согоот багийн “Байц” гэдэг газар /сумын төвөөс зүүн хойд зүгт 80 км/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.11.06-ны өдрийн 20:10 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 12 албан хаагч, 1 автомашин, орон нутгийн 34 иргэн, 2 автомашин, нийт 46 хүн, 3 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 2015.11.07-ны өдрийн 08:10 цагт тус тус унтраасан.
4. Объектын гал түймэр:
Нийслэлд гал түймрийн 6, орон нутагт гал түймрийн 2 дуудлагатай байлаа.
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хорооны 1 дүгээр хорооллын 14 дүгээр байрны урд талд иргэн Т-ийн эзэмшлийн ашигладаггүй байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2015.11.06-ны өдрийн 05:17 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 26 дугаар ангийн 7 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр, Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 18 дугаар ангийн 7 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр;
Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны “Хангамж”-н 342 тоотод эзэнгүй айлын хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 2015.11.06-ны өдрийн 10:23 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 35 дугаар ангийн 7 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр;
Сүхбаатар дүүргийн 20 дугаар хорооны “Цолмон”-ын 10 дугаар гудамжны 2 тоотод иргэн М-ийн байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2015.11.06-ны өдрийн 10:27 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 34 дүгээр ангийн 7 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр;
Баянгол дүүргийн 17 дугаар хорооны Модны хоёрын зам дагуу “Амина” дэлгүүр шатаж байна гэсэн дуудлагыг 2015.11.06-ны өдрийн 17:23 цагт хүлээн авч Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 10 дугаар ангийн 5 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр;
Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны Амины орон сууцны 57 тоотод иргэн Н-ийн амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 2015.11.06-ны өдрийн 18:26 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 63 дугаар ангийн 5 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр;
Баянзүрх дүүргийн 9 дүгээр хорооны малчны задгайд иргэн Б-ийн байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2015.11.06-ны өдрийн 19:05 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 63 дугаар ангийн 7 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр;
Орхон аймгийн Баян-Өндөр сумын Шанд багийн 7 дугаар гудамжны 5 тоотод иргэн Х-ийн байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2015.11.06-ны өдрийн 10:04 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал унтраах, аврах 81 дүгээр ангийн 6 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр;
Дорноговь аймгийн Сайншанд сумын 4 дүгээр багийн 1 дүгээр гудамжны 4 тоотод иргэн М-ийн эзэмшлийн 89-07 ДГО улсын дугаартай автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 2015.11.06-ны өдрийн 10:35 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал унтраах, аврах 33 дугаар ангийн 8 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр тус тус ажиллаж унтраасан.
5. Техникийн холбогдолтой ослын талаар:
Тээврийн хэрэгслийн осол:Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын Эмээлт багийн “Бүрдэн цохиот” гэдэг газар иргэн Э-ийн эзэмшлийн 29-37 ӨВР улсын дугаартай ачааны автомашин, иргэн Ш-ийн эзэмшлийн 09-45 ӨВР улсын дугаартай ачааны автомашинтай мөргөлдөж автомашины эд ангид хүн хавчуулагдсан байна гэсэн дуудлагыг 2015.11.06-ны өдрийн 08:27 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 5 албан хаагч, 1 автомашинтай ажиллаж автомашины эд ангид хавчуулагдаж нас барсан иргэн Э /45 настай, эрэгтэй/-ийн цогцсыг гаргаж сумын Цагдаагийн хэсгийн төлөөлөгч цагдаагийн ахлах дэслэгч Т-д шилжүүлэн өгсөн.
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 18 дугаар хорооны “Зүрх” уулын баруун урд энгэрт 30-23 УНҮ улсын дугаартай суудлын автомашин онхолдож хүн хавчуулагдсан байна гэсэн дуудлагыг 2015.11.06-ны өдрийн 19:52 цагт хүлээн авч Нийслэлийн Онцгой байдлын газрын 5 албан хаагч, 1 автомашинтай ажиллаж автомашины эд ангид хавчуулагдсан иргэн А /43 настай, эрэгтэй/, О /43 настай, эмэгтэй/ нарыг гаргаж НЯТТТ-д шилжүүлэн өгсөн.
ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР