1. Эрэн хайх, аврах ажиллагаа:
Сураггүй болсон: Төв аймгийн Батсүмбэр сумын харьяат иргэн Б /30 настай, эрэгтэй/ тус аймгийн Эрдэнэ сумын ”Естийн рашааны-Ар хоёр-Юндэн” гэдэг газар ойд самар түүхээр явж байгаад 2015.10.26-ны өдрөөс сураггүй болсон тухай дуудлагыг 2015.10.31-ний өдрийн 01:35 цагт хүлээн авч Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын Гал унтраах, аврах 19 дүгээр ангийн 7 албан хаагч, 1 автомашин, ар гэрийн 5 хүн, 1 автомашинтай, нийт 12 хүн, 2 техник хэрэгсэлтэйгээр 2015.11.05-ны өдрийн 11:15 цагаас эхлэн “Хонг”-ийн голын /сумаас зүүн зүгт 100 км/ орчимд эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, Цантын даваанд хүрч машинаа орхиод цааш 50 км явганаар явж 2015.11.07-ны өдрийн 19:30 цагт Минжийн гол дээр ирсэн, өглөө гол уруудаад мөр дууссан газар хүртэл үргэлжлүүлэх тухай мэдэгдсэн.
Завхан аймгийн Отгон сумын Бадрал багийн “Хавирга” гэдэг газар /сумаас зүүн зүгт 30 км/ 2015.11.6-ны өдрийн 11 цагт иргэн С /18 настай, эрэгтэй/, Н /58 настай, эрэгтэй/, Г /45 настай, эрэгтэй/ нар явганаар 10 үхэр туугаад Улиастай сум орохоор яваад сураггүй болсон тухай дуудлагыг 2015.11.07-ны өдрийн 11:30 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал унтраах, аврах 43 дугаар ангийн 10 албан хаагч, 1 автомашин, ар гэрийн 5 хүн, 1 автомашинтай, орон нутгаас 3 хүн, 1 автомашин, нийт 18 хүн, 3 техник хэрэгсэлтэйгээр 2015.11.07-ны өдрийн 12:00 цагаас эхлэн Улиастай-Отгон сумын чиглэлд эрэн хайх ажиллагааг зохион байгуулж мөн өдрийн 16:41 цагт нэр бүхий 3 иргэнийг “Төмөртийн хөндий” гэдэг газар /сумаас 50 км/-аас эсэн мэнд олж ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн.
Аврах ажиллагаа: Нийслэлийн Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороо, Эрдэнэтолгойн 3 дугаар гудамжны 14 тоотод жорлонд хүн унасан байна гэсэн дуудлагыг 2015.11.08-ны өдрийн 02:23 цагт хүлээн авч Нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн 8 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж иргэн О /23 настай, эмэгтэй/ жорлонгийн нүхэнд унасан байсныг гарган анхны тусламж үзүүлэн тус дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн эргүүлийн зохицуулагч цагдаагийн ахмад Д-д хүлээлгэн өгсөн
2. Аюулт үзэгдлийн талаар:
Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчин: 1 аймгийн 2 сумын нутагт “Гахайн сонгомол мялзан” өвчний 1, 2 аймгийн 3 сумын нутагт “Хонины цэцэг” өвчний 3, нийт 3 аймгийн 5 сумын нутагт 5 тохиолдлын голомтод тогтоосон хорио цээрийн дэглэм үргэлжилж байна.Үүнд:
Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр багийн “Малчин” хорооллын 1 дүгээр гудамжны 7 тоотод иргэн Т-ийн 5 гахай, 2 дугаар гудамжны 5 тоотод иргэн М-ийн 5 гахай халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилснийг тусгаарлан, сумын хогийн цэгт 12 гахай 2015.10.27-ны өдөр үхсэнийг булж устган, сэг зэмээс дээж авч УМЭАЦЛ-д шинжлэхэд 2015.10.30-ны өдрийн хариугаар “Гахайн сонгомол мялзан” өвчин болох нь;
Дорноговь аймгийн Айраг сумын Сайн-Ус багийн “Авдрантын цагаан хад” гэдэг газар малчин Г-ийн 13 хонь, мөн сумын Нүдэн багийн “Дэлийн булаг” гэдэг газар малчин Л-ийн 23 хонь, нийт 36 хонь 2015.10.03-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилснийг тусгаарлаж, клиник шинж тэмдгийг үндэслэн “Хонины цэцэг” өвчнөөр өвчилсөн болох нь;
Сүхбаатар аймгийн Халзан сумын Сайншанд багийн “Гурван толгой” гэдэг газар малчин Г-ийн 98 хонь 2015.10.10-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилснийг тусгаарлан дээж авч УМЭАЦЛ-д шинжлэхэд 2015.10.16-ны өдрийн хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;
Дорноговь аймгийн Сайншанд сумын 3 дугаар багийн “Говийн зах” гэдэг газар малчин Б-ийн 2 хонь 2015.10.20-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилснийг тусгаарлан дээж авч УМЭАЦТЛ-д хүргүүлсэн. 2015.10.21-ний өдрийн 1105 дугаар шинжилгээний хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;
Дорнод аймгийн Баянтүмэн сумын 1 дүгээр багийн “Цагаан дэрс” гэдэг газар “Дорнод тоорой” гахайн аж ахуй 24 гахайтай 2015.10.29-ний өдөр 7 тоорой халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилсөн тул тусгаарлаж, дээж авч УМЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.11.02-ны хариугаар “Гахайн сонгомол мялзан” өвчин болох нь тус тус тогтоогдсон.
3. Ой хээрийн түймэр:
Сүхбаатар аймгийн Дарьганга сумын Үүд багийн нутаг “Хүрээтнүүд” гэдэг газар /сумаас зүүн хойш 60 км-т/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.11.07-ны өдрийн 12:45 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 31 алба хаагч, 4 автомашин, орон нутгийн 39 иргэн, 5 автомашин, нийт 70 хүн, 9 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 2015.11.08-ны өдрийн 04:30 цагт цурманд оруулсан.
Дорнод аймгийн Баяндун сумын Наран багийн нутаг “Эх газар” гэдэг газар /сумаас баруун урд 35 км-т/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.11.07-ны өдрийн 21:10 цагт хүлээн авч тус аймгийн Баяндун, Баян-Уул, Цагаан-Овоо сумдаас нийлсэн орон нутгийн 58 иргэн, 5 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 2015.11.08-ны өдрийн 02:50 цагт бүрэн унтраасан.
Сүхбаатар аймгийн Уулбаян сумын “Тэгш” багийн “Зүүн цав” гэдэг газар /сумаас хойш 30 орчим км-т/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.11.07-ны өдрийн 13:30 цагт хүлээн авч орон нутгийн 12 иргэн, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж мөн өдрийн 16:00 цагт бүрэн унтрааж сумын Засаг даргын Тамгын газрын дарга З-д хүлээлгэн өгсөн.
Дорнод аймгийн Чойбалсан сумын Энгэр шанд багийн нутаг “Үнэгт” гэдэг газар /сумаас зүүн урд 60 км-т/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.11.07-ны өдрийн 13:10 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 12 алба хаагч, 1 автомашин, Хилийн 0132 дугаар ангийн Хавиргын заставаас 10 албан хаагч, 1 автомашин, орон нутгийн 8 иргэн, 1 автомашин, нийт 30 хүн, 3 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 20:00 цагт цурманд оруулан, 21:30 цагт бүрэн унтрааж сумын Засаг даргын Тамгын газрын дарга Б-д хүлээлгэн өгсөн.
4. Объектын гал түймэр:
Нийслэлд гал түймрийн 6 дуудлагатай байлаа.
Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Төмөр замын 2 дугаар гудамжны 18 тоотод байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2015.11.07-ны өдрийн 11:21 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 63 дугаар ангийн 7 албан хаагч,
Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороо, Маршалын гүүрний дэргэд эрчим хүчний “Алястк” ХХК-ний дулааны шугамын дулаалга шатаж байна гэсэн дуудлагыг 2015.11.07-ны өдрийн 14:54 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 14 дүгээр ангийн 7 албан хаагч,
Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо, Хандгайтын 19 дүгээр гудамжны 50 тоотод байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2015.11.07-ны өдрийн 16:35 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 34 дүгээр ангийн 7 албан хаагч,
Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Монелын 30 дугаар гудамжны 662А тоотод амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 2015.11.07-ны өдрийн 17:13 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 63 дугаар ангийн 7 албан хаагч,
Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо, Их нарангийн 8 дугаар гудамжны 40 тоотод байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2015.11.08-ны өдрийн 01:56 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 26 дугаар ангийн 7 албан хаагч,
Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо, Түмэн плаза худалдааны төв шатаж байна гэсэн дуудлагыг 2015.11.08-ны өдрийн 05:30 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 34 дүгээр ангийн 7 албан хаагч тус тус ажиллаж унтраасан.
ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР