Шинэ коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх эрсдэлт нөхцөл байдлыг даван туулахад эв санаа нэгтэй байгаагаа илэрхийлэн, сэтгэлийн дэм, урам хайрлаж, хандив тусламж үзүүлэхийг бүх шатны урлагийн байгууллагуудыг уриалан Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын уран бүтээлчид өнөөдөр хандивын аянд нэгдлээ.
Тус театрын уран бүтээлчид гурван өдрийн цалин болох 23.942.615 төгрөгийн мөнгөн хандивыг Улсын онцгой комисст гардуулан өгсөн юм.
Энэ үеэр УДБЭТ-ын захирал, МУГЖ Ц.Төвшинтөгс “Дэлхийн олон улсыг хамран хурдацтайгаар тархаж байгаа шинэ коронавируст халдварыг эх орондоо оруулалгүй шуурхай арга хэмжээ авч ажиллаж байгаа Улсын онцгой комисс болон нийт алба хаагчдад талархал илэрхийлэн, театрын уран бүтээлчид хандивын аянд нэгдэж, сэтгэлийн өглөгөө өргөж байна ” гэлээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.