Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Дорнод, Сүхбаатар аймгийн зарим хэсгээр цас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Баруун болон төвийн аймгуудын нутгаар үүлшинэ. Хангай, Хөвсгөлийн уулсаар цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи баруунаас 5-10 м/с, Алтайн салбар уулс, Арц богдын өвөр хоолойгоор 14-16 м/с хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 7-12 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Эг Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 2-7 градус хүйтэн, Алтайн уулархаг нутаг, Их нууруудын хотгор, Хангай нурууны өвөр бэл  болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 3-8 градус дулаан, бусад нутгаар 3 градус дулаанаас 2 градус хүйтэн байна.

Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас 6-11 м/с. Өдөртөө 2-4 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 11-нд төвийн аймгуудын ихэнх нутаг, баруун болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. 12-нд баруун аймгуудын нутгийн зүүн, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 13-нд Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар цас орно. Салхи 11-нд ихэнх нутгаар 14-16 м/с, 12, 13-нд говь, талын нутгаар 12-14 м/с хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 28-33 градус, өдөртөө 11-16 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг-Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 24-29 градус, өдөртөө 8-13 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 2-7 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 17-22 градус, өдөртөө 3-8 градус хүйтэн байна. 13-нд баруун аймгуудын нутгаар, 14-нд ихэнх нутгаар хүйтний эрч суларна.

2.Гал түймэр:

Хувийн өмчид гарсанНийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо, 23 дугаар байрны ард талд иргэн Б-гийн гарааш дотор “Тоёота Корса” загварын суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 03.09-ний өдрийн 14:48 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 3.5 км замыг туулан 14:56 цагт очиж, 20 минут ажиллаж унтраасан. 

Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар багийн Хан-Уул цогцолбор сургуулийн хойно иргэн Х-гийн “Марк-2” загварын суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 03.09-ний өдрийн 19:00 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 52 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 6 км зам туулан 19:07 цагт очиж, 5 минут ажиллаж унтраасан.  

Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын Улаан сайр багийн “Хашаатын хөндий” гэдэг газарт /сумаас баруун урд зүгт 35 км-т, Бууцагаан сумаас зүүн урд зүгт 50 км-т/ Улаанбаатар хотоос Говь-Алтай аймгийн чиглэлд иргэн Б-гийн жолоодож явсан “ДА-50” загварын том оврын ачааны автомашины чиргүүл онхолдож, тээвэрлэж явсан бараа шатаж байна гэсэн дуудлагыг 03.09-ний өдрийн 19:10 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Бууцагаан сум дахь Гал түймэр унтраах, аврах 72 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 50 км замыг туулан 20:19 цагт очиж, 31 минут ажиллаж унтраасан.

Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар багийн “Заман” дэлгүүрийн хашаанд түлээний амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 03.10-ны өдрийн 03:20 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 31 дүгээр ангийн 7 алба хаагч, 1 автомашинтай 1 км замыг туулан 03:23 цагт очиж, 25 минут ажиллаж унтраасан.

3.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Цахилгаан шатанд гацсан: Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороонд иргэн А /35 настай, эрэгтэй/, Т /36 настай, эрэгтэй/ нар цахилгаан шатанд гацсан байна гэсэн дуудлагыг 03.10-ны өдрийн 03:39 цагт хүлээн авч Нийслэлийн Аврах ангийн 5 алба хаагч, 1 автомашинтай 6 км замыг туулан 03:47 цагт очиж, 10 минут ажиллаж гаргасан.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top