1. Эрэн хайх, аврах ажиллагаа:
Сураггүй болсон:Төв аймгийн Батсүмбэр сумын харьяат иргэн Б /30 настай, эрэгтэй/ тус аймгийн Эрдэнэ сумын ”Естийн рашааны-Ар хоёр-Юндэн” гэдэг газар ойд самар түүхээр явж байгаад 2015.10.26-ны өдрөөс сураггүй болсон тухай дуудлагыг 2015.10.31-ний өдрийн 01:35 цагт хүлээн авч Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын Гал унтраах, аврах 19 дүгээр ангийн 7 албан хаагч, 1 автомашин, ар гэрийн 5 хүн, 1 автомашинтай, нийт 12 хүн, 2 техник хэрэгсэлтэйгээр 2015.11.08-ны өдрийн байдлаар 08:00 цагаас эхлэн Минжийн гол орчимд эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.
2. Аюулт үзэгдлийн талаар:
Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчний тухайд: 1 аймгийн 2 сумын нутагт “Гахайн сонгомол мялзан” өвчний 2, 2 аймгийн 3 сумын нутагт “Хонины цэцэг” өвчний 3, нийт 3 аймгийн 5 сумын нутагт 5 тохиолдлын голомтод тогтоосон хорио цээрийн дэглэм үргэлжилж байна.
Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр багийн “Малчин” хорооллын 1 дүгээр гудамжны 7 тоотод иргэн Т-ийн 5 гахай, 2 дугаар гудамжны 5 тоотод иргэн М-ийн 5 гахай халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилснийг тусгаарлан, сумын хогийн цэгт 12 гахай 2015.10.27-ны өдөр үхсэнийг булж устган, сэг зэмээс дээж авч УМЭАЦЛ-д шинжлэхэд 2015.10.30-ны өдрийн хариугаар “Гахайн сонгомол мялзан” өвчин болох нь;
Дорноговь аймгийн Айраг сумын Сайн-Ус багийн “Авдрантын цагаан хад” гэдэг газар малчин Г-ийн 13 хонь, мөн сумын Нүдэн багийн “Дэлийн булаг” гэдэг газар малчин Л-ийн 23 хонь, нийт 36 хонь 2015.10.03-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилснийг тусгаарлаж, клиник шинж тэмдгийг үндэслэн “Хонины цэцэг” өвчнөөр өвчилсөн болох нь;
Сүхбаатар аймгийн Халзан сумын Сайншанд багийн “Гурван толгой” гэдэг газар малчин Г-ийн 98 хонь 2015.10.10-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилснийг тусгаарлан дээж авч УМЭАЦЛ-д шинжлэхэд 2015.10.16-ны өдрийн хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;
Дорноговь аймгийн Сайншанд сумын 3 дугаар багийн “Говийн зах” гэдэг газар малчин Б-ийн 2 хонь 2015.10.20-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилснийг тусгаарлан дээж авч УМЭАЦТЛ-д хүргүүлсэн. 2015.10.21-ний өдрийн 1105 дугаар шинжилгээний хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь
Дорнод аймгийн Баянтүмэн сумын 1 дүгээр багийн “Цагаан дэрс” гэдэг газар “Дорнод тоорой” гахайн аж ахуй 24 гахайтай 2015.10.29-ний өдөр 7 тоорой халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилсөн тул тусгаарлаж, дээж авч УМЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.11.02-ны хариугаар “Гахайн сонгомол мялзан” өвчин болох нь тус тус тогтоогдсон.
3. Ой хээрийн түймэр:
Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын Баянгол багийн нутаг “Хол худаг” гэдэг газар /сумаас зүүн хойш 80 км-т/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.11.08-ны өдрийн 15:30 цагт хүлээн авч Орон нутгийн 16 иргэн, 2 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 2015.11.09-ний өдрийн 02:55 цагт цурманд оруулсан.
Унтраасан түймэр: Сүхбаатар аймгийн Дарьганга сумын Үүд багийн нутаг “Хүрээтнүүд” гэдэг газар /сумаас зүүн хойш 60 км-т/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.11.07-ны өдрийн 12:45 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 31 алба хаагч, 4 автомашин, орон нутгийн 39 иргэн, 5 автомашин, нийт 70 хүн, 9 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 2015.11.08-ны өдрийн 10:35 цагт;
Дорнод аймгийн Гурванзагал сумын Цагаанхошуу багийн нутаг “Баруун баян” гэдэг газар /сумаас баруун зүгт 45 км-т/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.11.08-ны өдрийн 13:00 цагт хүлээн авч орон нутгийн 8 хүн, 1 автомашин, Чойбалсан сумын 8 хүн, 1 автомашин нийт 16 иргэн 2 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 2015.11.08-ны өдрийн 18:45 цагт унтраасан.
4. Объектын гал түймэр:
Нийслэлд гал түймрийн 3 дуудлагатай байлаа.
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, “Зөв зуурмаг” ХХК-ийн байрны дээвэр хэсэг шатаж байна гэсэн дуудлагыг 2015.11.08-ны өдрийн 14:38 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 18 дугаар ангийн 7 албан хаагч, 2 автомашин, Хан-Уул дүүргийн Гал унтраах, аврах 30 дугаар ангийн 7 албан хаагч;
Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, Өлзийт хорооллын 13 дугаар гудамжийн 225 тоотод иргэн Ц-н 600 боодол өвс шатаж байна гэсэн дуудлагыг 2015.11.08-ны өдрийн 19:24 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 14, 30, 65 дугаар ангийн 16 албан хаагч;
Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо, “Миний зах” худалдааны төвийн дэргэд иргэн Б-н 17-73 СЭӨ улсын дугаартай, “НИССАН” загварын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 2015.11.09-ний өдрийн 05:22 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 10 дугаар ангийн 7 албан хаагч ажиллаж унтраасан.
ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР