Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Баянхонгор, Өмнөговь аймгийн нутгийн зарим хэсгээр ялимгүй цас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Төв болон зүүн аймгуудын нутгаар үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Хэнтэйн уулархаг нутгаар ялимгүй цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар баруун өмнөөс бусад нутгаар баруун хойноос 5-10 м/с, говь, талын нутгаар 12-14 м/с хүрч ширүүснэ. Увс нуурын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 8-13 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Эгь Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 3-8 градус, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говиор 6-11 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 2-7 градус дулаан, бусад нутгаар 3 градус дулаанаас 2 градус хүйтэн байна.  

Улаанбаатар хотод: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос 6-11 м/с, өдөртөө 3-5 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 14-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, 15-нд төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр ялимгүй цас, 16-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, явган шуурга шуурна. Салхи 14-нд говь, талын нутгаар, 15, 16-нд нутгийн зарим газраар 12-14 м/с хүрч ширүүснэ. Ихэнх нутгаар хүйтний эрч суларч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 19-24 градус, өдөртөө 5-10 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг-Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 14-19 градус, өдөртөө 0-5 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 11-16 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 6-11 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан байна.

2.Гал түймэр:

Хувийн өмчид гарсанБаянхонгор аймгийн Баянхонгор сумын Цагаанчулуут багт байшин шатаж байна гэсэн дуудлагыг 03.12-ны өдрийн 12:12 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 16 дугаар ангийн 5 алба хаагч, 1 автомашинтай 3 км замыг туулан 12:19 цагт очиж, иргэн А-гийн эзэмшлийн 4х6 метрийн хэмжээтэй байшингийн хананы гадна талын хэсэг шатаж байсныг 8 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 28 дугаар хороонд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 03.12-ны өдрийн 20:04 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 35 дугаар ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 8 км замыг туулан 20:19 цагт очиж, иргэн Г-гийн 5 ханатай гэр шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан. 

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, “Номун” амралтын газар байшин шатаж байна гэсэн дуудлагыг 03.12-ны өдрийн 20:25 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 11 км замыг туулан 20:40 цагт очиж, 12х27 метрийн хэмжээтэй байшингийн ариун цэврийн өрөөний хана, таазны хэсэг шатаж байсныг 30 минут ажиллаж унтраасан. 

3.Мэдээлэл:

Обьектын түймрийн талаарСэлэнгэ аймгийн Сайхан сумын Хөтөл баг дахь Сум дундын эмнэлгийн 2 дугаар давхарт гал гарч байна гэсэн дуудлагыг 03.12-ны өдрийн 15:15 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Сайхан сум дахь Гал түймэр унтраах, аврах 61 дүгээр ангийн 7 алба хаагч, 1 автомашинтай 2.5 км замыг туулан 15:16 цагт очиход тус эмнэлгийн 2 дугаар давхрын “Физик эмчилгээний өрөө”-ний цахилгаан хэрэгсэлд богино холболт үүсэж, гал гарсныг тус байгууллагын ажилчид унтраасан байсан бөгөөд үсэрсэн халуун тосонд их эмч Н /30 настай, эмэгтэй/-ийн нүүр, хүзүү, гарны хэсэг түлэгдсэн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top