Зам, тээврийн хөгжлийн яамны ажилтан, алба хаагчид хандивын аянд нэгдэж, нэг өдрийн цалингаа хандивлалаа.
Нийт 7 сая төгрөгийг цуглуулж, Улаанбаатар төмөр замын эмнэлэгт шаардлагатай ариутгалын хэрэгслийг авч хандивласан бол өнөөдөр үлдсэн 3,5 сая төгрөгийг Улсын онцгой комисст хүлээлгэн өгсөн юм.
![](https://nema.gov.mn/wp-content/uploads/2020/03/J1A7484-1024x683.jpg)
Мөн “Монголын тээвэр нэгдэл” ХХК болон “Үндэсний тээврийн корпораци” ХХК-аас нийт 10 сая төгрөгийг хандивлалаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
![](https://nema.gov.mn/wp-content/uploads/2020/03/J1A7498-1024x683.jpg)