1.Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Зүүн аймгуудын нутгаар үүлшинэ. Зүүн аймгуудын нутгийн зарим газраар ялимгүй цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи нутгийн баруун хагаст баруун өмнөөс, зүүн хагаст баруун хойноос 5-10 м/с, говь, талын нутгаар 12-14 м/с хүрч ширүүснэ. Увс нуурын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 8-13 градус хүйтэн, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Эгь Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор 8-13 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 5-10 градус, бусад нутгаар 1-6 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос 5-10 м/с. Өдөртөө 1-3 градус дулаан байна.
Төлөв байдал: 15-нд төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, 16-нд төвийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн зарим газраар ялимгүй цас, 18-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр цас орно. Салхи 15-нд зарим газраар, 16-нд говь, тал хээрийн нутгаар 12-14 м/с, 18-нд нутгийн баруун хэсгээр 14-16 м/с хүрч шороон болон цасан шуурга шуурна. Увс нуур болон Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 19-24 градус, өдөртөө 4-9 градус, Дархадын хотгор болон Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 9-14 градус хүйтэн, өдөртөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 1-6 градус, өдөртөө 12-17 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус дулаан байна.
2.Гал түймэр:
Төрийн өмчид гарсан: Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо Гаалийн ерөнхий газрын 7 давхар лабораторийн барилгын 1-6 давхрын гадна торон хаалт шатаж байна гэсэн дуудлагыг 03.13-ны өдрийн 12:29 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 2.5 км замыг туулан 12:30 цагт очиж, 20 минут ажиллаж унтраасан.
Хувийн өмчид гарсан: Хөвсгөл аймгийн Рашаант сумын Тээл багийн “Хялганат” гэдэг газарт /аймгийн төвөөс зүүн урд зүгт 120 км-т, сумын төвөөс баруун хойд зүгт 55 км-т/ иргэн Г-ийн өвлийн байшин шатаж байна гэсэн дуудлагыг 03.13-ны өдрийн 06:52 цагт хүлээн авсан. Орон нутгийн 20 иргэн, 4 автомашинтай 5 цаг 15 минут ажиллаж унтраасан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 2 алба хаагч, аймгийн Цагдаагийн газрын 7 алба хаагч, 1 автомашин, сумын ЗДТГ-ын 3 ажилтан, 1 автомашин, аймгийн Нэгдсэн эмнэлгийн 4 ажилтан, 1 автомашин, сумын ЭМТ-ийн 5 ажилтан, 1 автомашин, ар гэрийн 2 иргэн, нийт 23 хүн, 4 автомашинтай 120 км замыг туулан 11:05 цагт очиж, шалтгаан нөхцөлийг тогтоохоор ажилласан. Уг гал түймэрт тус сумын харьяат иргэн Г /42 настай, эрэгтэй/, Б/14 настай, эмэгтэй/, Х /6 настай, эмэгтэй/ нар гал түймэрт өртөж нас барсан тул 3 цогцсыг цагдаагийн байгууллагад шилжүүлж өгсөн. А /17 нас, эмэгтэй/, Д /15 настай, эмэгтэй/ нар 2 дугаар зэргийн /70 хувь/ түлэгдэлтэй, биеийн байдал хүнд байгаа тул аймгийн Нэгдсэн эмнэлгийн “Эрчимт эмчилгээ”-ий тасагт авчирч хэвтүүлэн хордлого тайлах, тогтворжуулах эмчилгээ хийгдэж байна. Гал түймэрт түлэгдсэн иргэдийг ГССҮТ-д авчирахаар 03.14-ний өдрийн 07:30 цагт ЗХ-ийн 303 дугаар ангийн МИ-171Е загварын нисдэг тэргээр ОБЕГ-ын 1 алба хаагч, ГССҮТ-ийн 2 ажилтан, экипажийн 4 алба хаагч, нийт 7 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг Улаанбаатар хотоос Хөвсгөл аймгийн Мөрөн сумын чиглэлд ниссэн.
Хөвсгөл аймгийн Жаргалант сумын Оргил багийн Дөрвөлж хорооллын Задгайд /аймгийн төвөөс зүүн урд зүгт 177 км-т, сумын төвд/ иргэн Э-ийн 5 ханатай гэр 03.13-ны өдрийн 22:20 цагт шатсан тухай мэдээллийг мөн өдрийн 23:16 цагт хүлээн авсан. Орон нутгийн 33 иргэн, 1 механизмтэй очиж, 50 минут ажиллаж унтраасан тухай мэдээллийг тус сумын Цагдаагийн хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч Б.Сэнгэравдан аймгийн Онцгой байдлын газарт мэдээлсэн.
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Дэнжийн 2 дугаар гудамжинд иргэн Ц-ийн байшин, “Гайа” загварын суудлын автомашины моторын хэсэг шатаж байна гэсэн дуудлагыг 03.14-ний өдрийн 03:25 цагт хүлээн авсан. Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18 дугаар ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 18 км замыг туулан 03:44 цагт очиж, 1 цаг 30 минут ажиллаж унтраасан.
Нийслэлийн Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, Цайзын 3 дугаар гудамжинд иргэн А-ийн байшин шатаж байна гэсэн дуудлагыг 03.14-ний өдрийн 03:34 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 4 км замыг туулан 03:39 цагт очиж, 1 цаг 30 минут ажиллаж зарцуулсан.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР